2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » С.Чинзоригийн сайд байх “хорхой” дарагдаагүй явна

С.Чинзоригийн сайд байх “хорхой” дарагдаагүй явна

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Twitter

Сайд байх ёстой хүн гэж байдаг юм шиг байна. С.Чинзориг гэж Өвөрхангайгаас сонгогдсон гишүүн У.Хүрэлсүхийн Засгийн газарт Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар “тодорчихоод” байгаа.  Өөрийгөө энэ яамны сайд байх ёстой хүн, энэ салбартаа бол “наамбар ван” гэж тооцдог бололтой юм. Тэр урьд нь тус яамны дэд сайдаар нэлээдгүй хэдэн жил ажилласан нь үнэн. Бас дараа нь 2014 онд Хөдөлмөрийн сайдаар нь ажиллаж байв. Ерөнхийдөө бол сайдын албан тушаалын  “хорхой” нь дарагдсан баймаар нэгэн. Гэхдээ яахав, хүсэмжлэх нь хүний эрх юм болохоор сайдын албан тушаалд дургүй хүн гэж хааашаа харсан юм байхав. Хамгийн гол нь сайд болж болно, харин тухайн эрхэлсэн салбартаа ямар ул мөр, иргэддээ чиглэсэн ямар шийдэл, үр дүн үлдээсэн бэ гэдэг нь гол шалгуур. Энэ эрхэм УИХ-ын гишүүнээс эхлээд салбарын сайдаар хэдэнтээ ажиллаа.

Улстөрд ингэж өнжин хонон байсан хүн өөрийн гэсэн автортай  олон  ажилтай, тэр нь иргэдийнх нь сэтгэлд хэдийнэ хүрч хоногшсон баймаар. Харин С.Чинзоригийн гэх ямар том шийдлийг нь монголчууд мэддэг, барин тавин нэрлэдэг билээ.  Санаанд торох юм нэг л бууж өгөхгүй байна. Мэдэхгүй, анзаараагүй байж магад. Гэхдээ л иргэн хүнд мэдрэгдсэн байх учиртай биш үү. Тэр дундаа хөдөлмөр нийгмийн хамгааллын аливаа  шийдэл иргэддээ шууд хүрдэг гэдэг утгаараа хамгийн түрүүнд нэхэгддэг, мэдрэгддэг. Харамсалтай нь нэрлэчихмээр, онцолчихмоор  том шийдэл санаанд буухгүй л байна.  Мэдээж тойргийнхон бол илүү л юм хэлэх байлгүй дээ.

2016 оны сонгуулийн дараа Малчдын тэтгэврийн насыг наашлуулж 55 болгосон. Энэ бол МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн нэг амлалт байв. Энэ хуулийг боловсруулахад түүний оролцоо багагүй байсан байх.  Гэхдээ энэ хууль дэндүү популист хууль гэдгийг хэлэх учиртай.  Дэлхийн нийтийн тэтгэврийн насыг цаашлуулах чиг хандлагыг сөрсөн, дотоод талдаа иргэдээ алагчилсан ийм хууль.

“Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” хуулийг санаачлагчдын нэг нь С.Чинзориг. Уг нь хэрэгтэй хууль гэж олон нийт харж байсан ч хамрах хүрээ хязгаарлагдмал, нэгэнт санаачилсаных боломжийг бодит утгаар нь олгож чадаагүй гэсэн гомдол байх юм билээ. Олон гарц боломжийг олж харж тусгаагүй, хязгаарлагдмал хүрээнд эргэлдсэн гэлцэх юм билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.