2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Шар мэдээ » Г.Угалзцэцэг: Амжилт гэдэг зөвхөн надаас шалтгаалдаггүй гэдгийг би үргэлж мэдэрдэг

Г.Угалзцэцэг: Амжилт гэдэг зөвхөн надаас шалтгаалдаггүй гэдгийг би үргэлж мэдэрдэг

Нийтлэлийн төрөл: Шар мэдээ, Нийгэм

 

Г.Угалзцэцэг: Амжилт гэдэг зөвхөн надаас шалтгаалдаггүй гэдгийг би үргэлж мэдэрдэгСонирхогчдын бодибилдинг, фитнесийн дэлхийн аварга шалгаруулах ес дэх удаагийн тэмцээн энэ сарын 6-8-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болж өнгөрлөө. Уг тэмцээнд дэлхийн хошой аварга Г.Угалзцэцэг дахин тэргүүлж, гурав дахь удаагаа Дэлхийн аваргын алтан медаль хүртлээ. 40 орны 400 гаруй тамирчин оролцсон уг тэмцээн залуучууд, насанд хүрэгчид, ахмад гэсэн гурван насанд 42 ангиллаар өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм.

Uugii Gambagaa-н зураг.

Тэрбээр өөрийн цахим хуудаснаа ” WBPF Дэлхийн аваргын тэмцээнээс гурав дахь удаагаа алт авлаа. Амжилт гэдэг зөвхөн надаас шалтгаалдаггүй гэдгийг би үргэлж мэдэрдэг. Би агуу их хайр, итгэл сэтгэлийн дунд амьдардаг болохоор амарч хэвтэх, залхуурах, шантарч буцах бодол хэзээ ч төрж байсангүй. Намайг хамгийн их дэмждэг ханьдаа,охин хүү 2 тоо, намайг төрүүлж өсгөсөн аав ээж , хөөрхөн дүү нартаа, өдрийн хамгийн их цагийг бэлтгэл хийж хамт өнгөрөөдөг шавь нартаа, жимийн хамт олон тэр дундаа хэвлийн ангийнхандаа, хэлээд ч дуусахгүй  найз нартаа, үргэлж урмаар шагнаж байдаг нүүр номын найзууддаа,үлгэр авдаг ахмад тамирчид, мөр зэрэгцэн яваа бүх тамирчиддаа,агуу их сэтгэлээрээ дэмжиж байдаг бүх Монголчууддаа, Дэлхийн аваргын тэмцээнийг Монголдоо үнэхээр сайхан зохион байгуулсан МБФХ болон албаны хүмүүстээ баярлалаа гэж хэлэх нь зүйтэй бизээ. Надад дахиад хийх зүйл их бий. Алдвал түшээд аваарай, Амжилтыг минь дэмжээд байгаарай”  хэмээн ярисан байна.

NeKu Zy-н зураг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.