2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Сайд А.Цогцэцэг хоёр тэрбумын тендерийг хууль зөрчин олгожээ

Сайд А.Цогцэцэг хоёр тэрбумын тендерийг хууль зөрчин олгожээ

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ



Сүүлд гэхэд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хоёр тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй тендерийг хууль бусаар олгосон мэдээлэл анхаарал татаж байна.



Тодруулбал, Нэгдүгээр эмнэлгийн “Элэг шилжүүлэн суулгах вакум өрөөнүүд, эмчийн өрөөний амралтын өрөөний их засвар”-ын ажлыг хийх тендер өнгөрсөн зургадугаар сард зарлагдаж, таван компани материалаа өгсөн байдаг.

Уг тендерт:

“Эв эе” ХХК -1 тэрбум 951 сая 221,381 төгрөг

“Л хоёр” ХХК -2 тэрбум 319 сая 625,501 төгрөг

“Би Эйч Эм Эс” ХХК- 2 тэрбум 228 сая 005,369 төгрөг

“Цомбон тоосго” ХХК- 1 тэрбум 995 сая 200,000 төгрөг

“Грийн ресурс констракшн” ХХК- 2 тэрбум 061 сая 572,519 төгрөгийн
 саналыг ирүүлсэн ч Сангийн яамнаас тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, хууль, журамд нийцүүлэн дахин зарлахыг ЭМЯ болон Нэгдүгээр эмнэлгийн удирдлагуудад /2017-08-09-нд/ албан бичиг хүргүүлж, үүрэг болгосон байдаг.

Тендерийг хүчингүй болгосон шалтгааныг холбогдох албаныхнаас тодруулахад,  “Уг тендерийн шаардлагад нийцсэн нэг ч материал ирээгүй, мөн өндөр байсантай холбоотой” хэмээн тайлбарласан юм.
 
Энэ дагуу “ЭМСЯ-201704052 дугаар бүхий уг тендертэй холбоотойгоор “Захиалагч “Л хоёр“ ХХК-ийн ижил төстэй ажлын туршлагын чадвар тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт ТОӨЗ 5.2 болон 5.3 /б/-д тус тус заасныг хангаагүй байхад дур мэдэж шалгаруулсаныг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д заасны дагуу дахин хүчингүй болгож байна” гэх бичгийг Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат 2017 оны 8 сарын 18-нд ЭМЯ болон Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирал Б.Бямбадоржод хаяглан илгээсэн байдаг.

Гэтэл ЭМЯ эл шийдвэрийг үл тоон хамгийн өндөр үнийн өгсөн “Л хоёр” ХХК-г хууль бусаар шалгаруулж, өнгөрсөн 8 сарын 30-нд гэрээ байгуулж, ажлыг эхлүүлсэн нь өдгөө маргаан дагуулж байна.

 Үүнд эрхэм сайд А.Цогцэцэгийн нөлөө хамгийн их байсан гэдгийг эх сурвалжууд хэлж буй юм.

“Чоно борооноор” гэгчээр улс төрийн нөхцөл байдал тогтворгүй болж, хүмүүсийн анхаарал өөр зүгт чиглэсэн үед их хэмжээний мөнгөөр хийгдэх ажлыг хууль зөрчин, нэг компанид давуу эрх олгон,  улсын мөнгийг үр дүнгүй зарцуулж байгааг олон хүн шүүмжилж байгаа нь нууц биш.

Бас нэгэн ноцтой баримт нь хууль зөрчин ажлаа эхэлсэн тус компанийн ажлын зураг төсөл нь магадлал хийгдээгүй аж. Энэ талаар барилгын зураг төслийн “ЭЗТ” компаниас тодруулахад “Барилгын хөгжлийн төвөөр магадлан гаргуулаагүй” гэдгийг мэдэгдсэн юм.

Энэ талаар Эрүүл мэндийн А.Цогцэцэгээс тодруулж, дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэх болно.


 
Б.Орхон
ЭХ СУРВАЛЖ: ZUV.MN 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.