2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдэд ХЭБЭА-н сургалтыг зохион байгууллаа

Газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдэд ХЭБЭА-н сургалтыг зохион байгууллаа

Нийтлэлийн төрөл: Нийгэм

 

ХНХЯ-ны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл мэндийн төв нь өдгөө түүхт 50 жилийн ойтойгоо золгож байна. Тус төвийн хамт олон түүхт ойн баяраа угтаж “50 бүтээлч ажил” аяныг өрнүүлж байгаа аж.  Энэхүү аяны хүрээнд өндөр эрсдэлтэй салбаруудад ажиллаж буй ажиллагсадыг үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчин, гэнэтийн эрсдлээс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааг эрчимтэй явуулж эхэлжээ.  Өнгөрөгч долоо хоногт ХАБЭМТөв Нийслэлийн онцгой байдлын газрын харьяа Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвтэй хамтран “Газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдэд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, гамшгийн үед авах арга хэмжээ” сэдэвт сургалтыг зохион байгуулсан байна. Сургалтад Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй газрын тосны бүтээгдэхүүн импортлогч 11 аж ахуйн нэгж байгууллагын 73 ажилтан хамрагджээ. Энэ үеэр газрын тосны бүтээгдэхүүнтэй харьцан ажиллагсадын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, газрын тосны бүтээгдэхүүний хордлого, объектийн гал түймрийн үед утаат орчинд өөрийгөө болон бусдыг хэрхэн аврах, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлэх, галын төрөл, галын хорыг ашиглах, галын аюулаас урьдчилан сэргийлэх, газар хөдлөлтийн 4-8 баллын бүх төрлийн чичирхийллийн үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах талаархи мэдлэгийг тусгайлан тохижуулсан анги танхимуудад бодитоор үзүүлсэн нь оролцогсдын сонирхолыг татсан сургалт болж чадсан байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.