2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Н.Номтойбаяр: Шадар сайдын дэглэлттэй жүжиг яаж тогтоогдсоныг асуусан

Н.Номтойбаяр: Шадар сайдын дэглэлттэй жүжиг яаж тогтоогдсоныг асуусан

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган эхэллээ. Чуулганаар Тусгай хяналтын дэд хорооны хурлаар хэлэлцсэн асуудлыг хэлэлцэнэ. Тусгай хяналтын дэд хорооны хуралд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцсон. Тиймээс Н.Номтойбаяраас зарим зүйлийг одрууллаа.

-Тусгай хяналтын дэд хорооны хурлаар ямар асуудал хэлэлцсэн бэ. Мэдээлэл өгөхгүй юу?

-Мэдээж энэ асуудал хуультай. Төрийн нууцад гүйцэтгэх ажиллагааны шугамаар авагдсан материалууд орно. Тиймээс Тусгай хяналтын дэд хорооны хуралдааны дэг хаалттай хуралддаг. Хуралд МАН-ын гишүүдийн төлөөлөл, АН-ын бүлгийн гишүүдийн төлөөллөөс нийт зургаан гишүүн, Тусгай хяналтын дэд хорооны таван гишүүн оролцсон. Хурлаар хэлэлцэгдсэн асуудал Засгийн газрыг огцруулах эсэх асуудалтай шууд хамааралтай. Наймдугаар сарын 25-нд АТГ-аас мэдээлэл хийхдээ хоёр зүйлийг маш тодорхой ярьсан.Нэгдүгээрт, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Шадар сайдыг тагнаж чагнасан нь тогтоогдоогүй гэсэн. Хоёрдугаарт, тагнасан чагнасан гэсэн асуудалд нэр холбогдоод байгаа хүмүүс нь Шадар сайдын багийнхан өөрсдөө гэдгийг тогтоогдсон хэмээн АТГ-аас мэдээлсэн. Тусгай хяналтын хорооны хурлаар Шадар сайд энэ асуудалд холбогдсон нь яаж тогтоогдсон, Ерөнхий сайд холбогдолгүй нь яаж тогтоогдсон юм бэ гэдэг дэлгэрэнгүй мэдээллийг АТГ, ЦЕГ, ТЕГ-аас авсан. Эдгээр гурван байгууллага мэдээлэл өгөх болсон үндэслэл нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3-т заасны дагуу прокуророос зөвшөөрөл аваад Тусгай хяналтын дэд хороо, байнгын хороо, чуулганы хуралдаанд танилцуулах үүргийг хүлээж байгаа.

Прокуроос зөвшөөрлийг өчигдөр олгосон.

-Тэгээд яг ямар шийдвэрт хүрсэн юм бэ?

-Хуулийн дагуу мэдээлэх боломжгүй. Наймдугаар сарын 25-нд АТГ-аас өгсөн мэдээллийн задаргааг дэд хорооны хурал дээр дэлгэрэнгүй сонссон. Тодруулбал, Ерөнхий сайд холбогдолгүй нь яаж тогтоогдсон юм. У.Хүрэлсүхийн дэглэлттэй гээд байгаа жүжиг нь яаж тогтоогдсон юм бэ гэдэг талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсан. Эдгээр байгууллагаас нотлох баримтад тулгуурлаж тайлбарласан. Би сая Тусгай хяналтын дэд хорооны хуралд орсон. Тэгээд хуулийн дагуу мэдээллийг задруулахгүй гэсэн бичигт гарын үсэг зурсан.

-Нууцыг задруулаад байгаа юм бишүү?

-Үгүй. Наймдугаар сарын 25-нд АТГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн дарга Идэрцогийн өгсөн мэдээллийн хүрээнд хэлж байна. Дэд хороогоор ерөөсөө л Ерөнхий сайд нь хууль бусаар Шадар сайдыгаа тагнаж, чагнасан бол хуулийн хариуцлага ярина, хэрэв Шадар сайд У.Хүрэлсүх өөрөө энэ асуудлыг зохион байгуулса бол У.Хүрэлсүхэд хуулийн хариуцлага тооцно гэсэн зарчмын хоёр зааг бий.

-Дэд хороо ямар нэг дүгнэлт гаргав уу. Та байр сууриа илэрхийлсэн үү?

-Дэд хороо дүгнэлт гаргахад хэцүү. Учир нь хуульд заагдсан хүрээнд ажлын хэсэг гаргах, түр хороо байгуулах, дүгнэлт гаргах үүрэгтэй. Гэтэл өнөөдөр үүсээд байгаа хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг нь прокурорт очоод прокурорын байгууллагаас шүүхээр шийдүүлээгүй байна.

Б.Чимэг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.