2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Улс төр » МАН-ын Шинэчлэлийн хорооноос Засгийн газрыг огцруулах УИХ-ын тогтоолын төслийг УИХ дахь намын бүлгүүдэд хүргүүллээ

МАН-ын Шинэчлэлийн хорооноос Засгийн газрыг огцруулах УИХ-ын тогтоолын төслийг УИХ дахь намын бүлгүүдэд хүргүүллээ

Нийтлэлийн төрөл: Улс төр

 МАН-ын Шинэчлэлийн хорооноос Засгийн газрыг огцруулах УИХ-ын тогтоолын төслийг УИХ дахь намын бүлгүүдэд хүргүүллээ

МАН-ын Шинэчлэлийн хорооноос Н.Алтанхуягийн Засгийн газарт хариуцлага тооцож, огцруулах 12 үндэслэл бүхий саналыг өнгөрсөн наймдугаар сарын 30-нд УИХ-д өргөн барьж байсан. Тэдний шаардсан 14 хоногийн хугацаа дууссан бөгөөд “Шинэчлэлийн хороо”-ноос дараагийн алхамаа хийж, Засгийн газрыг огцруулах УИХ-ын тогтоолын төслийг санаачлан УИХ дахь нам, эвслийн бүлгүүдэд хүргүүлж байгаа тухайгаа өнөөдөр мэдээллээ.  

 

Тэд өмнө нь "Шинэчлэлийн гэх Засгийн газрын буруу бодлого, хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж эдийн засаг туйлдаж, иргэдийн амьдрал доошиллоо. 

Эдийн засгийг унагасан задгай явдалтай, бодлогогүй Ерөнхий сайдад хариуцлага тооцох хэрэгтэй. Удаа дараа ард түмнийг төөрөгдүүлж, ард түмний нуруун дээр хүнд ачаа байхад иргэдийн амжиргаа хоёр дахин нэмэгдсэн гэж ярьж байна. Тиймээс Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Шинэчлэлийн Засгийн газар огцрох ёстой" хэмээсэн юм.

Харин МАН-ын Шинэчлэлийн хорооныхны өгсөн 14 хоногийн хугацаанд Н.Алтанхуяг алдаагаа засах нь бүү хэл бүтээн байгуулалт нэрийн дор, бондын мөнгийг үрэн таран хийж байгаагаа бахархан ярьж байна. Түүгээр ч үл барам өдрөөс өдөрт нэмэгдэж буй бараа бүтээгдэхүүний үнэд сөгдөж буй ард иргэдийнхээ төлөө хураагаа ч хөдөлгөхгүй байгааг дурьдлаа.  

 

МАН-ын Шинэчлэлийн хорооноос УИХ дахь намын бүлгүүдэд хүргэсэн УИХ-ын тогтоолын төсөл 

 МАН-ын Шинэчлэлийн хорооноос Засгийн газрыг огцруулах УИХ-ын тогтоолын төслийг УИХ дахь намын бүлгүүдэд хүргүүллээ

 

 МАН-ын Шинэчлэлийн хорооноос Засгийн газрыг огцруулах УИХ-ын тогтоолын төслийг УИХ дахь намын бүлгүүдэд хүргүүллээ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn