2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Байгаль орчин » ОХУ-д үйлдвэрлэсэн техник, тоног төхөөрөмжийг ургац хураалтын өмнө тариаланчдад хүргэлээ

ОХУ-д үйлдвэрлэсэн техник, тоног төхөөрөмжийг ургац хураалтын өмнө тариаланчдад хүргэлээ

Нийтлэлийн төрөл: Байгаль орчин

 

ОХУ-д үйлдвэрлэсэн техник, тоног төхөөрөмжийг ургац хураалтын өмнө тариаланчдад хүргэлээХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн ОХУ-д айлчлах үеэрээ  Хөдөө аж ахуйн сайд А.Н.Ткачев, орлогч сайд Е.В.Громыко нартай уулзалт хийж, уулзалтын үр дүнд ОХУ-д үйлдвэрлэсэн 10 сая долларын өртөг бүхий хөдөө аж ахуйн зориулалттай техник, тоног төхөөрөмжийг  3-5 жилийн хугацаатай эргэн төлөх нөхцөлтэйгөөр авахаар тохиролцсон.  “Атрын III аян”-ыг үргэлжлүүлэх ажлын хүрээнд  хийгдэж буй энэхүү ажил өнөөдөр бодит биелэлээ олж ургац хураалтын өмнө тариаланчдын гарт шинэ техник тоног төхөөрөмжүүд очиж байна. Газар тариалангийн техник тоног төхөөрөмжийг гардуулан өгөх үйл ажиллагаа  Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хотод /2017.08.31/ боллоо. Арга хэмжээнд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, Монгол Улсын Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж, УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил болон бусад албаны хүмүүс, тариаланчид оролцов.

Үйл ажиллагааг нээж ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн үг хэллээ. Тэрээр “Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарч “Атрын III аян”-г үргэлжлүүлэх шийдвэр гарсан. Энэ хүрээнд тариалан эрхлэгчдийн техникийн шинэчлэл хийх төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Яг нэг жилийн өмнө ОХУ-д  айлчлах үеэрээ техник тоног төхөөрөмж авах талаар  ХАА-н сайдтай  уулзаж, хүсэлт тавьсны үр дүнд маш богино хугацаанд ургац хураалтын өмнө өндөр хүчин чадалтай, хямд үнэтэй  техник тоног төхөөрөмж  тариаланчдын гарч очиж байгаад сэтгэлд өндөр байна. Техникийн шинэчлэл гэдэг газар тариалангийн салбарт маш чухал. Сүүлийн 10 гаруй жил хийгдээгүй техникийн шинэчлэлийг өнөөдөр хийж байна. Ургацаа хураах, хадлан тэжээлээ бэлтгэж байгаа энэ үед шинэ, хүчин чадал өндөртэй техник тоног төхөөрөмж ашиглах нь чухал юм” гэдгийг онцлов.

ОХУ-аас үр тарианы  комбайн, өвс хамагч боогч, тармуур, ангилсан тариа хаман, хураагч, жатганы чиргүүл, будаа ачигч, трактор, будаа сортлогч, будаа цэвэрлэгч, хор цацагч, хор цацагч өөрөө явагч, сийрүүлүүр, үрлүүр хоёр давхар хадуур зэрэг   техник тоног төхөөрөмж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж “Өнөөдөр  газар тариалангийн сүүлийн үеийн тоног  төхөөрөмжийн  иж бүрдлийг хараад маш их баярлаж байна. Атрын III аяныг туулсан, хөдөө аж ахуй газар тариалангийн салбарт насаараа зүтгэсэн хүний хувьд техникийн шинэчлэл хийнэ гэдэг ямар их чухал гэдгийг мэднэ. Сүүлийн хэдэн жилд техникийн шинэчлэл хийгдээгүй явсаар шинэ Засгийн газрын үед техникийн шинэчлэл иж бүрнээрээ хийгдэж бодит ажил болж  байгааг хараад сэтгэл өндөр байна. Үүнд Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ, П.Сэргэлэн сайдад Атарчин хүний хувьд баярласнаа дахин хэлмээр байна. П.Сэргэлэн сайдын хувьд ОХУ-руу олон удаа явж тохиролцсоны үр дүнд сүүлийн үеийн шинэ  техник тоног төхөөрөмж  нийлүүлэгдэж байна. Энэ бол эхлэл” гэв.

Мөн ОХУ-д үйлдвэрлэсэн техник тоног төхөөрөмж авч байгаа тариалан эрхлэгчдэд цаг хугацаа, хөрөнгө хэмнэсэн, тэдний ажлыг улам хөнгөвчилсөн бодит ажил болж байна гэдгийг энэ үеэр онцолж байсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.