2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Байгаль орчин » “Монгол Хятадын Экспо”-д 420 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно

“Монгол Хятадын Экспо”-д 420 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно

Нийтлэлийн төрөл: Байгаль орчин

Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын ӨМӨЗО-той хамтран “Монгол- Хятадын Экспо” хоёр дахь удаагийн арга хэмжээ  09 дүгээр сарын 26-аас 30-ны өдрүүдэд Хөх хотод болох  гэж байна.

“Монгол-Хятадын Экспо”-г зохион байгуулснаар  Монгол, Орос БНХАУ-ын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад оролцох алхамыг улам бүр эрчимжүүлж, дэлхийн улс орнуудтай харилцаа хамтын ажиллагааг тасралтгүй өргөжүүлэх, үндэсний бараа бүтээгдэхүүнийг бусад оронд  сурталчлан таниулж, борлуулах, БНХАУ-ын зах зээлд нэвтрэхэд шаардлагатай мэдээ, мэдээллийг авах юм. Мөн экспо арга хэмжээний үеэр болох бизнес форумд оролцох, урт хугацаанд найдвартай хамтран ажиллах бизнесийн түнш олж экспортын үйл ажиллагааг эхлэх, өргөжүүлэхэд шаардлагатай мэдлэг ур чадварыг өгөх зэрэг чухал ач холбогдолтой юм.

Энэ удаагийн экспод Монгол Улсаас 420 гаруй аж ахуй нэгж оролцох урьдчилсан тоо гарч, бэлтгэл ажил хангагдаад байна.  Мөн зөвхөн Монгол Улс, БНХАУ гэж хязгаарлагдахгүйгээр 30 гаруй орон урилгаар,  ОХУ зочин орноор оролцох юм.

Түүнчлэн экспод оролцох аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх үүднээс ХХААХҮЯ-наас санаачлан  Европын сэргээн босголтын банктай хамтран  9 дүгээр сарын 05-07-ны өдрүүдэд “Монгол Хятадын Экспо ” үзэсгэлэнд хэрхэн амжилттай оролцох нь” сэдэвт сургалтыг зохион байгуулах юм.

Дашрамд дуулгахад  хоёр дахь удаагийн экспо дөрвөн үндсэн хэсгээс бүрдэх бөгөөд монголын талаас хөрөнгө оруулалт ба гэрээ хэлэлцээрийн ажлын хэсгийг Үндэсний хөгжлийн газар, хурал форумын ажлын хэсгийг Гадаад харилцааны яам, Үзэсгэлэн зохион байгуулах ажлын хэсгийг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим,  соёлын долоо хоног аян арга хэмжээг Соёл, урлагийн газар ахлан тус тус хамтран зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.