2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » ХЭНТИЙН СОНГУУЛИЙН ДҮН У.ХҮРЭЛСҮХИЙГ ХЭНД АЖИЛЛАСНЫГ НЬ БАТЛАХ ЮМ БИШ ҮҮ

ХЭНТИЙН СОНГУУЛИЙН ДҮН У.ХҮРЭЛСҮХИЙГ ХЭНД АЖИЛЛАСНЫГ НЬ БАТЛАХ ЮМ БИШ ҮҮ

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Шуугианы эзэн

Өчигдөр /2017-09-20/ Ерөнхийлөгч хэвлэлийнхэнд ярилцлага өгөх үеэр:

Сэтгүүлч: Шадар сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр таныг дэмжиж ажилласан юм уу

Х.Баттулга: Мэдэхгүй өөрөөс нь асуу…/инээв/

гэсэн мэдээлэл сошиал орчинд багагүй харагдав.

Тэрээр өөрийнх нь сонгуульд У.Хүрэлсүх багагүй дэмжлэг үзүүлсэнийг бараг нуусангүй. Үүнээс улбаалан У.Хүрэлсүхийг намынхаа нэр дэвшигчийн эсрэг ажилласан хэд хэдэн фактууд эргэн сөхөгдөх бололтой.

 

Бас нэгэн өнцөг…

 

“Таныг сонгуулиар намынхаа эсрэг ажилласан гэсэн яриаг зарим хүн гаргасан. Та намаасаа урвасан юм уу?” гэх сэтгүүлчийн асуултад У.Хүрэлсүх намд өнгөрүүлсэн 32 жилийн эерэг түүхээ зурвас дурдаад “…Ийм хүн намаасаа урвах уу? Үүнийг зарим хүн мэдэх ч үгүй, зарим нэг нь мартсан ч байж магад. Энэ сонгуулийн тухайд гэвэл намайг хаана хаана очиж, яаж ажилласныг манай намын гишүүд, олон түмэн, нэр дэвшигч ч өөрөө сайн мэдэж байгаа гэжээ.

Үнэхээр тэгж ажилласан бол МАН-ын мянга мянган жирийн гишүүд талархана. Харин У.Хүрэлсүхийн энэ тайлбар, бодит байдал хоёр тэс зөрж байгаа нь л сонин юм. Ганцхан баримт дурдъя. Тэр нь цахим сүлжээнд бэлэн байгаа Сонгуулийн ерөнхий хорооноос олон нийтэд танилцуулсан 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн.

У.Хүрэлсүх үнэхээр намынхаа төлөө зүтгэж, нэр дэвшигч М.Энхболдынхоо төлөө ажилласан уу. Аймаг, орон нутгаар ганц нэг удаа ёс болгож мэдээж явсан л байх. Тэрийгээ ч хэвлэлд өгсөн ярилцлагадаа тод томруунаар өгүүлсэн байна лээ. Тэгтэл сонгуулийн үр дүн яаж гарлаа. У.Хүрэлсүх “Би сонгуулийн үеэр сөрөг хүчний нэг ч хүнтэй утсаар ярьж, уулзаагүй. Надад тэгэх шаардлага ч байхгүй. Харин энэ ярианы бичлэгийг олон нийтэд ил болгосон нь намайг тагнаж, чагнаж байгаагийн бас нэг нотолгоо болж байна” гэж хэлсэн шигээ тэр сөрөг хүчнийхэнтэй холбоотой байгаагүй гэж үү. Ийм асуулт тавьж байгаа шалтгаан нь У.Хүрэлсүхийн УИХ-д сонгогдож байсан, өөрийнх нь нутаг, нэг ёсондоо “усалсан” тойрогт нь МАН-ын нэр дэвшигч М.Энхболдын авсан саналтай холбоотой. Тэр Хэнтий аймагт яаж ялагдсаныг саная.

Хэнтий аймгийг улс төрийн газрын зураг дээр үндсэндээ улаан өнгөөр тэмдэглэдэг. Тэндээс Д.Арвин, У.Хүрэлсүх, Б.Бат-Эрдэнэ, Н.Ганбямба гээд МАН-ынхан дандаа л багаараа сонгогдож удаатай. Намын нэр дэвшигч нь солигдохоос гишүүнчлэл нь өөрчлөгдөхгүй явсаар 2012 онд ганц л цэнхэртсэн. Гэхдээ энэ өнгө хэрхэн хувирсныг 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүн харуулдаг. Хамгийн сүүлд л гишүүн Б.Бат-Эрдэнэ болон 30 нас дөнгөж гарч яваа Л.Оюун-Эрдэнэ, 30 ч хүрээгүй Д.Гантулга нар Хэнтийгээс торохгүй л сонгогдоод УИХ-д гараад ирсэн. МАН-ын рейтинг ч өндөр байсан аймаг. Гэтэл УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд энэ аймагт хоёр шатны сонгуульд аль алинд нь амжилт үзүүлж чадсангүй. Эхний шатанд МАХН-ын С.Ганбаатар 12162 санал буюу 38.40 хувь, АН-ын Х.Баттулга 11253 санал буюу 35.53 хувийн санал авсан бол М.Энхболд ердөө 7804 санал буюу 24.64 хувь авсан. Хоёрдугаар шатанд МАН-тай нэг угшилтай нам болох МАХН-ын нэр дэвшигч хасагдчихаад байхад л М.Энхболд 21550 санал буюу 43.93, Х.Баттулга 24135 санал буюу 49.20 хувь санал авч ялалт байгуулсан. Хамгийн ноцтой нь МАН-ын нэр дэвшигч М.Энхболд Хэнтий аймгийн 18 сумаас ганцад нь ч бусад нэр дэвшигчээ ялж чадаагүй гэсэн дүн мэдээ бий. Бүр ганц ч суманд ялаагүй шүү!

Эндээс харахад У.Хүрэлсүх МАН-ын нэр дэвшигчийнхээ төлөө ярьсан шигээ зүтгэж ажилласан нь худлаа л болов уу. Аймагтаа ялуулж чаддаггүй юм гэхэд ядаж ганц суманд нэгээр гаргаагүй хүнээс зүтгэл хайж, итгэл өвөртлөх хэрэгтэй ч гэж үү. Иймээс л, энэ мэтчилэн шалтгаанаас улбаалан МАН-ын дотоодод 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлын шалтгааныг намын нэр хүнд, нэр дэвшигч хоёртой бус урвагч нартайгаа холбож ярьж байгаа юм байна. Яагаад гэвэл нэг урвасан хүн хоёр дахиа урвадаг гэдэг шүү дээ.

Н.БАЯР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.