2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Соёл урлаг » “Хазаар цэцэгсийн дуулал” ОАК нээлтээ хийлээ

“Хазаар цэцэгсийн дуулал” ОАК нээлтээ хийлээ

Нийтлэлийн төрөл: Соёл урлаг

 

“Хазаар цэцэгсийн дуулал” гэх содон нэртэй дэлгэцийн бүтээл уран бүтээлчдийн хөөр баяр, кино урлагийн акулуудын ерөөл дунд мэндэлж, үзэгчдийн хүртээл болоход бэлэн боллоо.

“Жигүүр Гранд” групп продюсерлаж, ЭКО телевизийн бүтээсэн “Хазаар цэцэгсийн дуулал” ОАК “Гэгээнтэн” кино театрт 9-р сарын 11-нд нээлтээ хийлээ. Нээлтийн ёслолд “Эко телевиз”-ийн ерөнхий захирал Б.Халиунаа, МУСГЗ Гүрбазар, УГЗ Н.Ганхуяг шог зураач, зохиолч, сэтгүүлч А.Амарсайхан, МУГЖ Ж.Лхамхүү, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Кино урлагийн асуудал хариуцсан зөвлөх, жүжигчин, продюсер Н.Оргил, кино найруулагч Д.Золбаяр/Том Золоо/ нарын хүндтэй зочид хүрэлцэн ирж, уран бүтээлчдэд баяр хүргэж, амжилт хүссэн юм.

Нээлтэд хүрэлцэн ирсэн зочдын сэтгэгдлээс хуваалцъя.

“Хэцүү анги”, “Тусгай салаа”, “Улаан эрэг”, “Огцом эргэлт” зэрэг ОАК-ны зохиолч А.Амарсайхан: “Хазаар цэцэгсийн дуулал” ОАК-ны хамт олонд баяр хүргэе. Энэхүү киноны танилцуулгыг үзэхэд байгаль орчны асуудлыг хөндсөн зөв зүйтэй, цаг үеэ олсон хүмүүст бодрол, сэрэл өгсөн бүтээл байх болов уу гэж хүлээж байна. Олон ангит кино Монголд маш хурдацтай хөгжиж байна. Телевиз бүр ОАК хийж, залуучууд ч хүч түрэн орж байгаа нь өрсөлдөөн бий болж, цаашлаад бүтээлүүд нь чанаржиж Монголын ОАК тун удахгүй шинэ түвшинд гарна гэж итгэж, хүлээж байна.

МУГЖ Ж.Лхамхүү: ЭКО телевизийн хамт олон эх дэлхий байгалиа хамгаалах сэдэл өгсөн “Хазаар цэцэгсийн дуулал” хэмээх сайхан уран бүтээл бүтээсэн явдалд баяр хүргэе. Миний шавь жүжигчний 3-р дамжааны оюутан Б.Ёндонжамц энэхүү бүтээлд оролцон тоглож, олон ангит киноноос жүжигчний гараагаа эхэлж буйд бахархууштай байна. Киноны нэгдүгээр ангийг үзээд цаашлаад маш сонирхолтой үзэгдлүүд өрнөх нь гэж хүлээж байна. Мөн Эрдэнэтийн хүүхэд, залуучуудын театрын найруулагч СТА Ц.Баярмагнай, “Мандухай сэцэн хатан” киноны Мянхай буюу СТА Д.Төмөртогтох, СТА Г.Ганхүү гээд мэргэжлийн чадварлаг уран бүтээлчид тоглосон нь сонирхол татаж байна. ЭКО телевизийн хамт олонд цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье.

“Хазаар цэцэгсийн дуулал” ОАК-ны зохиолч С.Цэрэндаваа /D.N.K/ нээлтийн үеэр энэ бүтээлээ “Орчин цагийн үлгэр” хэмээн онцолсон юм. Тэрээр тус киноны “Тунадас”, “Дөлгөөн мөрөн”, “Хазаар цэцэгсийн дуулал” дуунуудын үгийг бичиж, “Тунадас” дууг мөн дуулжээ. Үзэгч олноос ихээхэн магтаал сонсож байгаа эдгээр уран бүтээлийн хөгжмийн продюсероор Титэм” хамтлагийн дуучин, ая зохиогч, продюсер Л.Тайванбат, хөгжмийн зохиолчоор О.Хүрэлбаатар нар ажиллаж, дуучин Б.Энхсайхан “Дөлгөөн мөрөн”, СТА Б.Баярцэцэг “Хазаар цэцэгсийн дуулал”, Замбалгарав, Bebe, D.N.K нар “Тунадас” дууг олны хүртээл болгоод буй.

Киноны гол дүрд СТА Д.Төмөртогтох, Ц.Баярмагнай, МУГЖ Д.Гүрсэд болон залуу жүжигчин Э.Монголжин, М.Бат-Эрдэнэ, У.Энхжин, Б.Ёндонжамц, Б.Хунцэнгүүн нар тогложээ. Булган аймгийн Хангал сумын үзэсгэлэнт Хялганат тосгонд өрнөсөн “Хазаар цэцэгсийн дуулал” киног үзэгч Та бүхэн Univision, Skymedia болон Look TВ-ээр 9-р сарын 20-нooс хүлээн авч үзэх боломжтой юм байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.