2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » “Хүүхдийн инээмсэглэл” төслийн эмчилгээний кабинет нээлтээ хийлээ

“Хүүхдийн инээмсэглэл” төслийн эмчилгээний кабинет нээлтээ хийлээ

Нийтлэлийн төрөл: Нийслэл, Онцлох мэдээ, Улс төрч

“Хүүхдийн инээмсэглэл” төслийн эмчилгээний кабинет нээлтээ хийлээ

 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын үүсгэн байгуулсан Нямбаатар сангийн үйл ажиллагаа “Хүүхдийн инээмсэглэл” төслөөр эхэлж байна. Тэрбээр өөрийн сонгогдсон тойргийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон цэцэрлэгийн насны хүүхдүүдийн шүдийг эрүүлжүүлэх үүднээс уг төслийг эхлүүлсэн бөгөөд өнөөдөр Толгойт бүсийн хүүхдүүдийг эмчлэхээр 65-р сургууль дээр эхний үзлэг, эмчилгээний кабинетээ нээлээ.

Төсөлд65, 9-р сургууль болон 80, 84, 91, 226-р цэцэрлэгүүдийн хүүхдүүдийг хамруулна. 2020 оныг хүртэл 3 үе шаттай хэрэгжих уг төсөлд нийт 8000 орчим хүүхэд хамрагдаж, шүдний үзлэгт орж, шаардлагатай эмчилгээгээ хийлгэх юм.

“Аз дентал” шүдний эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлж буй уг төслийн дараагийн кабинет 11 сард ханын материал орчмын хүүхдүүдийг эмчлэхээр 9-р сургуульд нээлтээ хийнэ. Ингэснээр тус сургуулийн ойролцоох цэцэрлэгүүдийн хүүхдүүд ч мөн хамрагдах боломжтой болох юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.