2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Сонгинохайрхан дүүрэг 932 иргэнийг ажлын байранд зуучилжээ

Сонгинохайрхан дүүрэг 932 иргэнийг ажлын байранд зуучилжээ

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ


Тус дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс “Халамжаас-Хөдөлмөр эрхлэлт” нэгдсэн өдөрлөг яармагийг зохион байгууллаа. Өнөөдрийн өдөрлөгт ажил олгогч байгууллагууд, дүүргийн жижиг дунд бизнес эрхлэгчид, өрхийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүд болон ажил идэвхтэй хайж буй иргэд оролцлоо.
2017 оны эхний 8 сарын байдлаар хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн ажлын байрыг дэмжих хөтөлбөрт санхүүгийн дэмжлэг хүссэн 207 төсөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрт 190, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрт мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв төгссөн 38 төгсөгчийн төсөл, ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг дэмжих хөтөлбөрт 23, жижиг зээлд 39, нийтийг хамарсан ажилд 270 иргэн хамрагдаж өөрөө өөртөө ажлын байр бий болгон төсөл хэрэгжүүлж, түр ажлын байраар хангагдсан байна.
Энэ бүхний үр дүнд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх үйлчилгээнд 980 иргэн хамрагдаж хөдөлмөрийн зах зээлийн нэгдсэн санд бүртгэгдсэн байна. Мөн дүүргийн нутаг дэвсгэрт 916 шинэ ажлын байрыг бүртгэж, 932 иргэнийг ажлын байранд зуучилжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.