2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » Сургалтын төлбөрийн тэмцэлд эцэг эхчүүд ялагдана зарим сургууль төлбөрөө 50 хувь нэмэх сурагтай

Сургалтын төлбөрийн тэмцэлд эцэг эхчүүд ялагдана зарим сургууль төлбөрөө 50 хувь нэмэх сурагтай

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг
Сургалтын төлбөрийн тэмцэлд эцэг эхчүүд ялагдана зарим сургууль төлбөрөө 50 хувь нэмэх сурагтай
Намрын намарт оюутан хүүхэдтэй айлуудад аянгын хар үүл нүүгээд ирчихсэн юм шиг нэгэн үйл явдал тохиодог.

Энэ бол их, дээд сургуулиудын сургалтын төл­бөрийн асуудал юм. Сур­­гуулиуд жил болгон төл­бөрөө нэмж, салбар яам­ныхан ч үүнийг нь хүлээн авч, тэднийг толгой дээрээ гарган давраачихаж.

Нэг ёсондоо энэ жил тэд байсан юм чинь ирэх жил үүнээс нэмэгдэж, төд болно гэсэн хүлээлт хаа хаанаа үүсдэг болсон аж.

Хөдөөгийн малчид ч хөөрхий, хоттой хэдээсээ чирч ирж, тав гурван цаасаар сольж, хүүхдийнхээ сургалт, дотуур байрны төлбөр, ойр зуурын зардлыг нь гаргах гэж хичээнэ.
Гэтэл ченжүүд энэ үеийг овжин гэгч нь хүлээж, холоос чирээд ирсэн хэдэн малыг нь хямд авахыг оролдоно. Оюутнуудын их цуваатай зэрэгцэн махны үнэ ч нэг хэсэгтээ нэмэгдэхгүй.

Гэвч хотын иргэд махны үнэ хэвийн байсан ч их хэм­­­жээгээр авч, намар цагт жи­лийн­хээ махсааг гар­­­­гаж чадах уу. Мэдээж үгүй. Тэдний амьдралд бас л сур­галтын төлбөртэй хол­боотой эцэс төгсгөлгүй яриа өрнөнө. Ээж нь ломбард руу гялтайсан хэдэн юмаа барьж гүйх бол аав нь халтуурт явдаг хуучин машинаа зарж хүүхдээ сургахыг бод­но. Эсвэл банкнаас өндөр хүүтэй цалингийн зээл авч, жилийн турш өлмөн зэлмүүн амьдрах арга сонгоно. Энэ бол Монголын өрхүүдэд тохиолддог бодит зураглал.
Энэ жил ихэнх их, дээд сургуулиуд төлбөрөө нэ­мэх сурагтай. Бүр улсдаа хам­гийн томд ордог МУИС төл­бөрөө 50 хувь нэмэх сураг гарчээ.

Харин ШУТИС 10-15 хувиар нэмэхээр болсон бол хувийн хэвшлийн Монголын үндэсний их сургууль өнгөр­сөн жил 1.2 сая төгрө­гийн төлбөртэй байснаа энэ жил 1.8 сая болгосон гэж зарим хүн ярьж байна.
2012-2013 оны хичээлийн жилд улсын их, дээд сур­гуулийн дундаж төлбөр 980.000-1.9 сая байсан. Энэ бол чамгүй их мөнгө. Тий­мээс энэ хичээлийн жилд төлбөр 10 хувиар нэмэгдэхэд л аав ээжүүдийн нуруун дээр хүнд ачаа бууна гэсэн үг.

Ер нь ч иргэдийн ярьж буйгаар Монголын их, дээд сур­гуу­лиудын төлбөр өмнөд хөршийн сургуулиудаас дута­хааргүй өндөр болсон гэлц­дэг юм билээ. Нэгэнт л ийм өндөр төлбөр төлөөд чанартай боловсрол эзэм­шүүлж чадахгүй учраас ба­раг гадаадад сургасан нь шулуухан ч юм шиг.

Их, дээд сургуулиудын удирдлагууд сургалтын төл­бөр нэмэх болсон үндэслэлээ инфляцийн түвшинтэй уял­дуулсан, цахилгаан, дулааны мөнгө, багш нарын цалин тэтгэмжийг нэмэгдүүлэх шаард­лага, сургалтын дотоод орчин, нөөц бололцоог сайж­­­­­руулахтай холбон тайл­­­­­­­­барладаг. Энэ жилийн хувьд гол хэрэглээ болсон ца­­хил­гаан, дулаан, усны үнэ нэмэгдчихлээ. Тэгэхээр сур­галтын төлбөрийг нэмэх нь ч тодорхой гэсэн үг. Ха­рин МОХ-ноос цахилгаан, дулааны үнийн нэмэгдэл төлбөр нэмэх үндэслэл биш гэж үзээд их, дээд сургуу­лиудыг "Сургалтын төлбөрөө нэмсэн байгаад үзээрэй. Нэр хүндэд чинь халдана шүү” гээд сүрдүүлж эхэлжээ.
ШӨХТГ-ын дарга О.Маг­най ч сургалтын төлбөрийг 25 хувиар нэмсэн их, дээд сургуулиуд байвал манайд хандаарай гээд эцэг, эхчүүдэд захисан.

Ямартай ч их, дээд сур­гуулиудын энэ хичээлийн жи­лийн сургалтын төлбөр хэд­­хэн хоногийн дараа то­дор­хой болно. Тэр үед эрс нэмэгд­сэн байвал МОХ, О.Магнай дарга, эцэг эхчүүд гэсэн гурван тал их, дээд сургуулиудын эсрэг босох биз ээ. Уг тэмцэлд хэн ялагдах нь ойлгомжтой.

ogloonii sonin_logo
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.