2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Соёл урлаг » С.Гантогоо энэ сарын 20-нд IMAX лекцээр залуустай уулзана

С.Гантогоо энэ сарын 20-нд IMAX лекцээр залуустай уулзана

Нийтлэлийн төрөл: Соёл урлаг, Twitter

"Өргөө" кинотеатраас сар бүр IMAX лекцийг зохион байгуулдаг. Энэ сарын хүндэт зочноор "Яг түүн шиг" шоуны шилдэг оролцогч, авьяаслаг залуу Сэргэлэнгийн Гантогоо оролцох юм. С.Гантогоо нь хичээнгүй, хөдөлмөрч, тууштай зан чанарын үр дүнд амжилтад хүрч, БНСУ-ын "Оддын хаан", манай улсын "Яг түүн шиг" шоуны шилдэг оролцогч болж, олон хүний талархлыг хүлээж, улсынхаа нэрийг гаргасан уран бүтээлч юм. Тэрбээр "Мөрөөдлийнхөө төлөө тууштай бай" сэдвээр энэ сарын 20-ны өдөр IMAX кинотеатрт лекц тавих юм.

 

"Өргөө" кинотеатр нийгмийн хариуцлагын хүрээнд залуусын уулзахыг, лекцийг нь сонсохыг хүссэн сэдвээр, тухайн зочныг өөрийн urgoo.mn сайтаар дамжуулан санал хурааж, хамгийн их санал авсан алдартнаар лекц уншуулдаг уламжлалтай юм.

 

IMAX кинотеатрт өмнөх саруудад Монгол Улсын Ерөнхий Сайд асан Д.Бямбасүрэн, "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийг санаачлагч, хөтлөгч П.Анужин, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц, Судлаач, орчуулагч Л.Саруултөгс, "Шинэ Монгол" эрдмийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Ж.Галдбадрах зэрэг манай улсын салбар бүрийн манлайлагчид оролцож байсан юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.