2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Д.Сумъяабазар гишүүний формоор “гангарсан” жаалууд

Д.Сумъяабазар гишүүний формоор “гангарсан” жаалууд

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ

Шинэ хичээлийн шинэ эхлэхтэй зэрэгцэн сургуулийн сурагчид дүрэмт хувцас, хичээлийн хэрэгслээ бэлтгээд тун завгүй өдрүүд үргэлжилдэг. Яг энэ цаг үед нүдээ олсон нэгэн ажлыг УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар санаачлаад гурван жил болж буй. Тэрээр жил бүрийн намар тойргийнхоо эмзэг бүлгийн, гурваас дээш хүүхэд нь сургуульд сурдаг хүүхдүүдийг сонгож, хичээлийн дүрэмт хувцас бэлэглэдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд тойргийнхоо 120 сурагчид хичээлийн дүрэмт хувцас бэлэглэлээ.

Сурагчдад УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар “Хүүхэд бүрийн хувьд есдүгээр сарын 1-н гэдэг баярын өдөр байдаг. Тиймээс амьдралын боломж нөхцөлөөс үл хамааран хүүхэд бүр адилхан энэ өдөр баяр хөөртэйгөөр сургуульдаа явж мартагдахааргүй дурсамжтай өдрийг өнгөрөөх учиртай. Үндсэн хуулиар олгогдсон сурах эрхээ эдлэх тэр л гэгээхэн мөчийн баяр хөөрийг нь хуваалцан хөөрхөн дүрэмт хувцсаараа гангарах боломж болгож байгаадаа баяртай байна” хэмээн мэндчилгээ илгээсэн байлаа. Мөн сурагчдад дүрэмт хувцас гардуулахын зэрэгцээ бүх хүүхдүүдийг үнэ төлбөргүй шүд, чих хамар, хоолой, нүдний харааны нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамруулж, зөвлөгөө өгөв. Эрүүл мэндийн үзлэгтээ хамрагдан, шинэ дүрэмт хувцсаа өмсөж үзэхээр гэрийн зүг яарцгаасан багачууд шиг олон багачууд есдүгээр сарын 1-нд сурах эрхээ эдлэх болтугай.

Дашрамд дуулгахад, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар хүүхдийн эрүүл мэнд, тэгш эрхийн төлөө дуугардаг цөөхөн гишүүдийн нэг. Тэрбээр цэцэрлэгүүдэд агаар шүүгч бэлэглэн агаарын бохирдол ихтэй тойргийнхоо бяцхан иргэдийн эрүүл мэндэд анхаарахаа ч мартаагүй байна лээ шүү.

Ш.ОЧ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.