2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Site News » БОАЖЯ-наас зохион байгуулсан “Цэвэр сайхан орчин аян”-д Сонгинохайрхан дүүрэг нийслэлийн дүүргүүдээс ТЭРГҮҮН байр эзэллээ

БОАЖЯ-наас зохион байгуулсан “Цэвэр сайхан орчин аян”-д Сонгинохайрхан дүүрэг нийслэлийн дүүргүүдээс ТЭРГҮҮН байр эзэллээ

Нийтлэлийн төрөл: Site News, Нийгэм, Онцлох мэдээ

 

Сонгинохайрхан дүүрэг өөрийн нутаг дэвсгэрт байрлах хур хогийн 164 цэгийг бүрэн устгасан ажлаараа энэхүү шагналыг хүртжээ.

 06 дугаар сарын 01-нээс 07 дугаар сарын 01-ны хооронд Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт 23, Тээвэрлэлт үйлчилгээний төв Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт 40, Улаанбаатар шинэчлэл ХХК-нд 2, дүүргийн хэмжээнд 65 иргэдийн бүлгийн ажилтан, 57 хог тээврийн автомашин, 5 ковш тракторын бүрэлдэхүүнтэйгээр ажилласан байна.

Мөн 06 дугаар сарын 01-нээс 07 дугаар сарын 01-ний хооронд болзолт уралдаан зарлаж дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа сууц өмчлөгчдийн холбоо, хороод болон хог хаягдал тээвэрлэгч байгууллагуудын дунд Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, хог хаяхгүй байх дадал төлөвшүүлэх, дүүргийн нутаг дэвсгэрийн үүсмэл болон хур хог хаягдлын цэгийг бүрэн устгах, дахин хог хаягдлын цэг үүсгэхгүй байх үйл ажиллагааг идэвхжүүлэх, хог хаягдлыг бууруулах талаар шинэ арга барил бүхий санал, санаачлагыг дэмжих ажлыг зохион байгуулсан байна.

Тухайлбал: 32 дугаар хорооны малын гаралтай Эмээлтийн хур хог, 21 дүгээр хорооны Рашаантын гэх хур хог, 32 дугаар хорооны мал бордооны хэсгийн хогийн цэгүүд, 22-р хорооны тахилтын хэсгийн хогийн цэгүүд, 6,23 дугаар хороодын зааг жалгын хур хогийн цэгүүдийг бүрэн цэвэрлэж устгасан байна.

 Тус аяныг зохион байгуулсны үр дүнд хамгийн олон хүн амтай, нутаг дэвсгэрийн хувьд томоохон хэмжээний талбай эзэлдэг Сонгинохайрхан дүүрэг хогийн цэггүй болж, иргэдийн аюулгүй цэвэр, цэмцгэр орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэн, үүргээ хангалттай сайн биелүүлж үр дүнтэй ажиллажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.