2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » МАН-аас Д.Эрдэнэцогтыг зайлуулахыг санал болгов

МАН-аас Д.Эрдэнэцогтыг зайлуулахыг санал болгов

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт үе үеийн Засгийн газар төлөөнийхөө хүнийг томилдог нь бичигдээгүй хууль. Тэр ч бүү хэл “Эрдэнэт”-д алба хашихын тулд урт дараалал үүсч, нэг ёсондоо жинхэнэ “зодоон” болдог. Тэр хэрээр үе үеийн эрх мэдэлтнүүдийн шахааны нэг талбар болдог хэмээн хэл ам байнга дагуулж л байдаг нэг тийм газар. Харин шинээр томилогдсон Ж.Эрдэнэбатын Засгийн газар энэ мэт “Эрдэнэт”-д бугшаад байсан асуудлыг  цэгцлэсэн нь харагдана. Үүгээр ч зогсохгүй ОХУ-ын мэдлээс хэдхэн хүн өөрийн болгон аваад байсан тус үйлдвэрийн 49 хувийг төрд авах шийдвэр хүртэл гарган, ард түмэндээ хувьцаа хэлбэрээр эзэмшүүлэхээр боллоо. Гэвч “Сайныг дагаж саар гэгчээр” тус үйлдвэрийн Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал Д.Эрдэнэцогт саяхан цагдаа нар руу буудан танхайрсан байна.

Тодотговол, Д.Эрдэнэцогт согтуугаар эхнэрээ тагтан дээрээ дүүжилсэн байхад нь хөршүүд нь цагдаад дуудлага өгсөн байна. Цагдаа нар гэрт нь ирэхэд тайлж өгөөгүй бөгөөд хаалгыг нь эвдэн ороход өөдөөс нь буугаар галлаж танхайрсан аж. Үүнтэй холбоотойгоор тэрбээр зургадугаар сарын 4-ний өдөр саатуулагдаад гарсан юм байна. Энэ нь түүний хувьд тохиолдлын төдий зүйл биш. Өмнө нь мөн согтуугаар жолоо барьж, хашаа байшин мөргөж, бусдын өмч хөрөнгөнд бүдүүлгээр халдаж байсан удаатай.

Уг нь энэ Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрт чамгүй өөрчлөлт хийж, хуучин бугшаад байсан хууль бус зүйлээс зайлсхийхийг мөрдлөгөө болгон ажиллаж байгаа ч энэ мэт томилгоо нь цагааныг хараар будах гол хүчин зүйл болж байна. Д.Эрдэнэцогт мэтийн ийм цагааныг хараар будах нөхдийг холхон байлгах нь МАН, энэ Засгийн газрын алс хэтийн үйл ажиллагаанд эерэгээр тусч таарна. Тиймээс МАН-ын дотоод шатны зарим алба хаагчаас Д.Эрдэнэцогт мэтийн ийм нөхдийг үтэр түргэн зайлуулж намынхаа нэрийг цэвэр байлгах нь цаашлаад айсуй сонгууль, наашлаад юу юугүй болох үйл явдалд ч тустай хэмээн үзэж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.