2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » НАМЗХ-оос залууст хандаж уриалга гаргалаа

НАМЗХ-оос залууст хандаж уриалга гаргалаа

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Сонгууль

МАН-ын дэргэдэх НАМЗХ-оос Монголын залуучуудын холбооны ээлжит их хурал удахгүй болох гэж байгаатай холбогдуулан уриалга гаргажээ. Энэхүү уриалгад “Монголын нийт хүн амын 68 хувь нь залуучууд билээ. Тэд бүхнийг нуруундаа үүрч, хөдөлмөр, бүтээлийн оргилуун их хүслээр нийгэмдээ ихээхэн хувь нэмэр оруулж байна.

Монгол залуу хүний амьдралд өөрсдөөс нь шалтгаалах гэхээсээ илүү төр засгийн зүгээс шийдвэрлэх тулгамдсан асуудал олон байгаа нь нууц биш. Авч буй цалингаа амжиргаандаа хүргэх гэж айл, айлын өрөө түрээслэн хэсүүчлэх нийтлэг дүр төрх оршсоор л байна. Гэтэл “Залуучуудын орон” гэх тодотголтой манай улс өнөөдрийг хүртэл төрөөс залуучуудын талаар баримтлах нэгдсэн бодлогогүй явж ирлээ. Энэ асуудал нь үе үеийн УИХ, Засгийн газруудын амны уншлага, ажлын тайлан бөглөх төдийхөн л болсоор удлаа.

Мөн залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг МЗХ гэх байгууллага байдаг ч улстөржсөн явцуу хүрээнд л бодлого нь тодорхойлогддог үхээнц хэвээр байсаар байна. Энэ нь Монголын залуучуудын нийтлэг эрх ашгийг хамгаалдаг, үзэл бодлыг илэрхийлэгч, тэдний дуу хоолой болсон энэхүү байгууллагын тогтолцоог өөрчлөх цаг болсныг харуулж байна” гэж дурьджээ.
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn