2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » Хонь, ямааны махыг боловсруулж зорилтот зах зээлд гаргаж эхэллээ

Хонь, ямааны махыг боловсруулж зорилтот зах зээлд гаргаж эхэллээ

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Нийгэм

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” зорилтыг дэвшүүлж, энэ хүрээнд Мах, сүүний анхдугаар аяныг улсын хэмжээнд өрнүүлж, олон ажил бодит биелэлээ олж  хэрэгжиж байна. Тодруулбал,  өнгөрсөн долоо хоногт/2017.06.30/  Монгол Улсаас Иран улс руу “Eco food trading” ХХК,  “Darkhan meat foods” ХХК хамтран   4000 тонн хонины  мах экспортлох гэрээ байгуулан эхний ачилтаа хийсэн. Харин өнөөдөр “Мах маркет” ХХК нь техник, технологийн шинэчлэлийг хийж, “Экспортын үйлдвэр”-ийг шинээр байгуулан ашиглалтад оруулж,  олон улсын хүнсний аюулгүй байдлын стандартын дагуу нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн БНХАУ 1200 тонн боловсруулсан мах махан бүтээгдэхүүн, Исламын Бүгд Найрамдах Иран улс руу 2000 тонн,  Бүгд Найрамдах Социалист Вьетнам улс руу 200 тонн  хонь ямааны махыг экспортолж эхэллээ. Энэхүү “Экспортын үйлдвэр”-ийн үйл ажиллагаатай өнөөдөр/2017.07.04/ ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн танилцлаа.

Тус үйлдвэр ашиглалтад орсноор 40 ажлын байр нэмэгдэж, сард 11300 толгой ямааны махыг дулааны аргаар боловсруулж 100 тонн ямааны махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж БНХАУ-ын зах зээлд гэрээгээр тасралтгүй, тогтмол нийлүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, жилд 135600 толгой ямааны махаар нэмүү өртөг шингээсэн 1200 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлох юм. 2017 оны эхний хагас жилд тус компани 600 тонн дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг экспортолжээ.

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” зорилтын хүрээнд  Мах сүүний анхдугаар аяны эхлүүлж, олон ажил хийгдэж байгаагийн нэг нь махны экспорт.  Махны экспортын асуудал өмнөх жилүүдэд хүндрэлтэй байсан. Харин энэ жилээс  ахиц дэвшил гарч  аж ахуй нэгжүүд сайн ажиллаж Монгол малын махыг зорилтот зах зээлд гаргах ажлыг амжилттай эхлүүлж байна. Засгийн газраас монгол малын махыг бөөнд нь биш зорилтот зах зээлд өндөр үнээр гарах ёстой гэсэн  бодлого баримталж байна. Энэ зорилтот зах зээлийн хүрээнд  “Мах маркет” ХХК Иран улс руу 2000 тонн хонины мах экспортлох гэрээ хийж эхний  140  тонн махыг нийлүүлээд байна. Мөн Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсад 200 тонн ямааны махыг 8 дугаар сараас эхлэн нийлүүлэхээр гэрээ байгуулсан байна. Цаашдаа Монгол Улсын Засгийн газар нэг аян зарлаад зогсохгүй. Үндэсний үйлдвэрүүдээ бодлогоор дэмжинэ. Хөрөнгө оруулалт, гадаад зах зээлтэй холбох зэрэг олон чиглэлд хамтарч ажиллана гэж үзэж байна. Тухайлбал, Вьетнам улсруу нийлүүлж буй ямааны махыг нэмэгдүүлэх боломжтой. Удахгүй Монгол Вьетнам  хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг хийнэ. Энэ үеэр махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлд онцгой  анхаарал хандуулна” гэдгийг онцлов.  Мөн тэрээр хувийн үйлдвэрүүд байгаа нөөц боломжоо ашиглан сайн ажиллаж байна. Харин төр засгаас бүх талаар нь дэмжих ёстой. Хамгийн түрүүнд зээлийн, хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжих ёстой. Үйлдвэрлэлийн асуудал богино хугацааны асуудал биш. Үйлдвэрлэл дагаж олон хүн ажлын байраар хангагдаж байдаг. Зах зээл байгаад борлуулалт сайн байгаа энэ нөхцөлд төр засаг, ХХААХҮЯ-наас урт хугацаатай бага хүүтэй үйлдвэрлэлийн зээлийг олгож дэмжлэг үзүүлнэ” гэдгийг тодотгов.

Махны экспортыг дэмжиж, тогтвортой урт хугацаанд нэмэгдүүлэх,  хонь ямааны махыг зорилтот зах зээлд нийлүүлсэнээр эдийн засагт эерэг нөлөө үзүүлж  малчдын орлого нэмэгдэх зэрэг олон талын ач холбогдолтой. Он гарсаар үйлдвэрүүдийн мах экспортлох хүчин чадал нэмэгдэж хоёр хөршөөс гадна Исламын улс орнууд, Бүгд Найрамдах Социалист Вьетнам зэрэг улс руу мах экспортолж эхлээд байна. Махыг дулааны аргаар боловсруулж нэмүү өртөг шингээн экспортлох нь түүхий махны экспортоос 15-20 хувиар илүү ашигтай байдаг. Мөн Өвөрхангай, Увс аймгуудад махны үйлдвэр барих ажил эхэлж, мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд үйл ажиллагаагаа өргөжүүлж, махны экспорт нэмэгдэж эхэлж байгааг  байгааг дээрх жишээнээс харж болно гэдгийг  “Мах маркет” ХХК-ийн үйлдвэрийн дарга С.Зориг онцолж байлаа.

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.