2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Б.Мөнхзаяа: Зээлийн хүү буурах нөхцөл бүрдсэн

Б.Мөнхзаяа: Зээлийн хүү буурах нөхцөл бүрдсэн

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ

 

        Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл зургадугаар сарын 15-ны өдөр хуралдаж, Бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулж, 12 хувь болгох, бодлогын хүүний корридорыг бодлогын хүүнээс +2, -2 нэгж хувийн өргөнөөр тэгш хэмтэйгээр шинэчлэн тогтоох шийдвэр гаргалаа. билээ.  Энэ алхам эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар эдийн засагч Б.Мөнхзаяагаас тодрууллаа.

 

-Төвбанк бодлогын хүүг хоёр хувиар буурууллаа. Энэ нь эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?

 

-Бодлогын хүү бол зах зээл дээрх хүүгийн түвшнийг тодорхойлох нэг хүчин зүйл юм. Өнгөрсөн оноос эхлээд зээлийн хүү тасралтгүй нэмэгдсэн. Буурах чиг хандлага ажиглагдахгүй байсан. Энэ нь бодлогын хүү өндөр байсантай холбоотой юм. Нөгөө талаар мөнгөний нийлүүлэлт нэг их биш байсан учраас зээлийн хүү нэмэгдсэн. Тэгэхээр бодлогын хүү буурсан нь зээлийн хүүнд нөлөөлнө. Ингэснээр бизнес эрхлэгчдэд эерэг нөлөө үзүүлнэ. Бодлогын хүүнээс гадна мөнгөний нийлүүлэлт бага ч гэсэн өсөх хандлагатай байгаа. Тэгэхээр хүүгийн зах зээл харьцангуй тогтвортой байх, буурах эерэг талтай.

 

-Тэгвэл бодлогын хүүгийн өөрчлөлт эдийн засагт ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ?

 

-Бодлогын хүүгийн тогтвортой байдал гэдэг талаасаа харж болох юм. Түүнээс бол эерэг тал нь давамгай байх гэж харж байна.

 

-Одоо арилжааны банкууд хэдий хугацаанд зээлийн хүүгээ өөрчлөх боломжтой вэ?

 

-Судалгааны дүгнэлтээс харж байхад бодлогын хүү өөрчилснөөс хагас жилээс хойш мэдрэгддэг. Өнөөдөр бодлогын хүү буурлаа ч шууд зээлийн хүү буурахгүй.  Аажимдаа мэдрэгдэж эхэлнэ гэсэн бусад хүмүүсийн хийсэн судалгаа бий. Гэхдээ хадгаламжийн хүү буурахгүй бол зээлийн хүүнд нөлөөлж чадахгүй. Эхлээд хадгаламжийн хүү буурсны дараа зээлийн хүү буурах боломжтой. Гэхдээ зээлийн хүү буурах таатай нөхцөл үүслээ. Арилжааны банк сүүлийн жилүүдэд алдагдал ихтэй байгаа. Тэгэхээр бодлогын хүү буурснаар арилжааны банкуудын зардал ч гэсэн буурна. Одоогоор арилжааны банкууд зээл олгох биш Төвбанкинд үнэт цаас байршуулж байна. Энэ нь Засгийн газар, Төвбанкинд байршуулсан  үнэт цаасны хөрөнгийн 14,15 хувийг эзэлж байгаа юм. Уг нь Төвбанкинд байрших биш зээл болоод гарах ёстой. Одоо бодлогын хүү буураад ирэхээр банкууд зээлээ нэмж олгох сонирхол өсч магадгүй.

 

-Зээлийн хүүг буулгахын тулд хадгаламжийн хүүнд өөрчлөлт орох шаардлагатай гэж байна. Ийм нөхцөлд иргэд хадгаламжаа татаж, арилжааны банк эрсдэл үүрэх үү?

 

-Айхтар савлагаа үүсэхгүй гэж харж байна. Одоохондоо хадгаламжийн хүү харьцангуй өндөр байна. Тиймээс хүү буурлаа ч хадгаламжаа татаж авахгүй байх гэж харж байна. Яагаад гэхээр мөнгөтэй хүмүүсийн хувьд өөр тийш хөрөнгөө хийх сонголт алга. Хадгаламжийн жилийн хүү 15 хувь байна гэхэд ямар ч ашигтай бизнес жилийн 16 хувийн ашиг олохгүй. Иргэд хадгаламжийн хүүгээс илүү банкны нөхцөл байдал, чадамжийг харж сонголтоо хийдэг. Хадгаламжийн хүү, зээлийн хүү жигд буурч байж эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ. Төв банк хүүг яаж бууруулах вэ гэдэг Мөнгөний бодлогын зорилт дэвшүүлчихсэн. Тэр хүрээндээ идэвхтэй сайн ажиллах байх гэж бодож байна.

 

News.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.