2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Ерөнхийлөгчийн нэр дахин санал хураалтаар тодорно

Ерөнхийлөгчийн нэр дахин санал хураалтаар тодорно

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ

Зуны дунд улаан морин сарын Балжинням давхцсан билэгт сайн энэ өдөр монголчууд төрийн тэргүүнээ сонгохоор саналаа өглөө. Энэ бол монголчууд бидний хамтаараа бичилцэж буй түүхийн маань нэгээхэн хэсэг байв. Эзэн Чингисийн үр сад түүхэндээ 5 дахь Ерөнхийлөгчөө сонгож байгаа нь энэ.

2017 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд парламентад суудалтай гурван намын нэр дэвшигч өрсөлдсөн. Тодруулбал, МАН-аас М.Энхболд, Ардчилсан намаас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар нар  нэр дэвшин өрсөлдлөө. Ерөнхийлөгчийн сонгуульд улсын хэмжээгээр 1984 сонгуулийн хэсэг ажилласаны 403 нь нийслэлд байв.  Түүнчлэн 1 978 298 үндсэн сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгджээ.

Энэ жилийн тухайд сонгогчдын идэвх тийм ч муу байсангүй. Саналаа өгч иргэнийхээ үүргийг биелүүлэх гэсэн чиг хандлага идэвхтэй харагдаж байлаа. Улсын хэмжээнд сонгогчдын ирц 66,5 хувьтай байв.

Тав дахь Ерөнхийлөгчийн төлөөх сонгууль өрсөлдөөн ихтэй байж нэр дэвшигчдийн хувьд саналын тоо ойролцоо байсан ч АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын хувьд өрсөлдөгчөөсөө саналын тоогоор илүүрхэж,  МАН-ын нэр дэвшигч М.Энхболд удаалсан дүн мэдээтэй байна. Тэрбээр Баян-Өлгий тэргүүтэй 11 аймагт ялалт байгуулжээ. Санал өгсөн байдлаас харахад С.Ганбаатар  орон нутагт саналын тоогоор илүүрхсэн бол харин АН-ын нэр дэвшигч Х.Баттулгын хувьд нийслэлийн дүүргүүдэд давуу санал авлаа. Түүнчлэн түүний нутаг Баянхонгорчууд илт давуугаар дэмжлээ.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль эн тэнцүү санал хуваагдсан байдалтай болж, өрсөлдөгчдийн хувьд тун ойролцоо  байлаа. Энэ бол бараг анх удаагийнх байх.  Одоогоор тодорхой болоод байгаа  нэр дэвшигчдэд өгсөн  саналын тооноос харахад сонгогч иргэдийн хувьд МАН, АН гэсэн улс төрийн голлох хоёр хүчний хил хязгаараас давж, гурав дахь хүчин хүчтэй өрсөлдөгчийн байр сууринд  анх удаа гарч ирснээрээ онцлог байв.

Нэр дэвшигчдийн хувьд 50+1 хувийн санал авч байж Монгол төрийн  тэргүүнээр сонгогдох учиртай. Харин энэ шалгуурыг хангах нэр дэвшигч гарч ирсэнгүй.  Саналын тоогоор тэргүүлж буй Х.Баттулгын хувьд 517478 гаруй мянган  хүний санал буюу 38,64 хувьтай байгаа нь дээрх  босгод хүрэхэд нэлээд зайтай байна. Харин МАН-ы нэр дэвшигч М.Энхболд 411748 хүний санал буюу сонгогчдын 30.75 хувийн саналаар удаалж  байна. МАХН-ын нэр дэвшигч С.Ганбаатар 409899 хүн буюу 30.61 хувийн санал авсан гэсэн мэдээг танилцуулаад байна. Эндээс харахад М.Энхболдын санал МАХН-ын нэр дэвшигч рүү нэлээд хуваагдсан байдал ажиглагдаж байгаа ч С.Ганбаатарын хувьд  “Босоо” байлаа. Одоогоор хэсгийн нэг хорооны санал ирээгүй байна. Тэндээс санал хураалтын дүн ирэхээр  энэ тоо ялимгүй өөрчлөлт гарах байх. Ер нь энэ дүн бан одоогоор хараахан эцсийнх биш, гэхдээ нэг их чанарын өөрчлөлт гарахгүй шахам байх.

Энэ нөхцөл байдлаас харахад дахин санал хураалт явагдах нь  тодорхой болчихлоо. Харин хамгийн цөөн санал авсан нэр дэвшигч сонгуулийн өрсөлдөөнөөс хасагдана. Дахин санал хураалт нэр дэвшигч М.Энхболд болон Х.Баттулга нарын хооронд болохоор урьдчилсан дүр зураг гараад байна.

Дахин санал хураалтыг хуулиар 14 хоногийн дотор зарлан явуулах учиртай. Хоёр дахь санал хураалтын үед нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаа хийхгүй.

Ингэж тооцвол наадмаас өмнө шинэ Ерөнхийлөгч тангарагаа өргөж баяр наадмаа нээх боломжтой. Дахин санал хураалт явуулахад ойролцоогоор 5 тэрбум орчим төгрөг зарцуулна хэмээн СЕХ-ноос мэдээлсэн.

Түүнчлэн манай сонгууль гадаадын олон орны хэвлэл мэдээллийн байгууллагын анхааралд байсныг дурдах нь зүй байх. Тухайлбал БНХАУ, ОХУ, Япон, АНУ болон Ази Европын олон орны дэлхийд томоохонд тооцогдох мэдээллийн агентлагууд анхаарлаа хандуулав.Гадаадын 10 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагчид сонгуулийг газар дээрээс нь сурвалжилж байв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг АНУ, ОХУ, БНХАУ, Англи, ХБНГУ, БНСУ, Швед, Канад, Киргиз, Австрали, Норвеги, Швейцар БНФУ зэрэг дэлхийн 30 гаруй улс, олон улсын байгууллагын 123 ажиглагч ажиглахаар Сонгуулийн Ерөнхий Хороонд бүртгүүлж, ажиглагчийн үнэмлэх авсан байна.  Энэ бүхнээс харвал Монгол дэлхийн нэр хүнд бүхий улс орны болсныг илэрхийлж байх шиг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.