2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Улс төр » АТГ: 60 тэрбум төгрөг босгосон гэх үйлдэл тогтоогдсонгүй

АТГ: 60 тэрбум төгрөг босгосон гэх үйлдэл тогтоогдсонгүй

Нийтлэлийн төрөл: Улс төр, Twitter

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс “МАН-ын нэр бүхий албан тушаалтнууд сонгуулийн дараа 60 тэрбум төгрөг босгох тухай” гэх 90 минутын бичлэгийг шалгуулахаар Улсын Ерөнхий Прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газарт тус тус хандсан билээ.

Тус ажлын хүрээнд Улсын Ерөнхий Прокурорын газраас харьяалах чиг үүргээр нь хамтарсан ажлын хэсэг байгуулж 14 хоногийн хугацаанд шалгалтыг хийж дуусгахыг даалгасан.

Авлигатай тэмцэх газраас 2016 оны сонгуулиар сонгогдсон болон сонгуулийн дараа томилогдсон Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, яам, агентлаг, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн эрх бүхий албан тушаалтан, нэр бүхий иргэдээс тайлбар авахад Монгол Ардын Намын нэр бүхий албан тушаалтнууд авлига авч, 60 тэрбум төгрөг босгосон гэх үйлдэл нь одоогоор тогтоогдоогүй байна.

Иймд тухайн тайлбарууд бүхий 337 хуудас материалыг Нийслэлийн прокурорын газарт хянуулахаар хүргүүлэв.

Ийнхүү прокурорт баримтыг хүргүүлсэн нь тухайн гомдол, мэдээлэл хаагдаж буй гэсэн үг биш бөгөөд зарим шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Б.Чимэг 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.