2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » БХБЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөгөөр гэр хорооллын бие даасан дэд бүтцийн мэдээллийг аваарай

БХБЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөгөөр гэр хорооллын бие даасан дэд бүтцийн мэдээллийг аваарай

Нийтлэлийн төрөл: Нийгэм

 

БХБЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөгөөр гэр хорооллын бие даасан дэд бүтцийн мэдээллийг аваарай

Барилга, хот байгуулалтын яам болон харъяа байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд  эхэллээ. Өдөрлөгөөр хот байгуулалт, газрын харилцаа, геодези зураг зүй, гэр хороолол дэд бүтэц, дахин төлөвлөлт, гэр хорооллыг инженерийн дэд бүтцээр хангах “СЕРВИС ЦЕНТР” төсөл, барилга, барилгын материалын үйлдвэрлэл, орон сууц, нийтийн аж ахуйн салбарынхан, дэвшилтэт техник технологийн мэдээ мэдээлэл, зөвлөгөө үйлчилгээг авах боломжтой.

 Ипотeкийн найман хувийн зээл, барилгын зураг төслөөс гадна барилгын зөвшөөрөл, хууль эрхзүйн мэдээлэл зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлэх юм байна. Мөн салбарын голлох Төрийн болон Төрийн бус мэргэжлийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд өдөрлөгт оролцож байна.

 Өдөрлөгт барилгын салбарын судалгаа сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг Барилга хөгжлийн төв, нийслэлийн гэр хороолол, дахин төлөвлөлтөөр Нийслэлийн гэр хороолол дэд бүтцийн газар, газар эзэмших, ашиглах, газрын эрхийн бүртгэл, баталгаажилтын талаар  Нийслэлийн газрын алба иргэдэд мэдээ, мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.