2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » Б.Батзориг гишүүн тойргийнхоо өрхийн эмнэлэгийг унаажуулав

Б.Батзориг гишүүн тойргийнхоо өрхийн эмнэлэгийг унаажуулав

Нийтлэлийн төрөл: Нийслэл, Нийгэм

 

Баянзүрхчүүдээс өндөр итгэл хүлээж УИХ-д тэднийг төлөөлсөн Б.Батзориг гишүүн тойрогтоо ажиллаж байна. Нийслэлийн томоохон дүүргүүдийн нэг Баянзүрх дүүрэг нь 320 гаруй мянган хүн амтай, хүн амын 80 хувь нь гэр хороололд амьдардаг гэдгийг бид бүхэн мэднэ. Тус дүүргийн гэр хорооллын байршил нь хотоос алслагдмал, хүн амд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд ихээхэн хүндрэлтэй байдаг байна. Тиймээс хүн амын төвлөрөл ихтэй тус дүүргийн хувьд эрүүл мэндийн үйлчилгээг өрхийн эмнэлгээсээ авдаг.

     Энэ ч утгаараа УИХ-ын гишүүн Б.Батзориг өрхийн эмнэлгүүдэд анхаарлаа хандуулж эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх нөхцөл бололцоог нь хангаж өгөхөөр ажиллаж байна. Энэ үеэр эрхэм гишүүн “Энх- Энэрэл” өрхийн эмнэлэгт түргэн тусламжийн автомашин өгсөн нь нүдээ олсон зүйл болов. Тус эмнэлэг нь 16 000 гаруй хүн амд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг ачаалалтай газар бөгөөд энэ олон хүн амд хүрч үйлчлэхийн тулд эмч ажилчид явган нүцгэн явдаг, цаг наргүй гээд бэрхшээлтэй ажилладаг байсан бол тойргоос сонгогдсон Б.Батзориг гишүүн унаатай болгож өгчээ.

    Энэ үеэр “Энх-Энэрэл” Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Г.Ууганцэцэг “Цаашид эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээг үзүүлдэг өрхийн эмнэлгийн чадавхийг сайжруулах, зөвхөн үзлэг хийдэг биш оношилж хэвтэн эмчлүүлэх бололцоо бүхий эрүүл мэндийн төв болгон өргөжүүлэх шаардлага байгаа. Өнөөдөр биднийг унаатай болгож өгсөн Б.Батзориг гишүүндээ “Энх-Энэрэл” өрхийн эмнэлгийн хамт олон болон нийт иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлж байна” хэмээсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.