2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Г.Ганзориг: Богд ууланд гарсан түймрийг унтрааж дуусч байна

Г.Ганзориг: Богд ууланд гарсан түймрийг унтрааж дуусч байна

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Байгаль орчин

 

Г.Ганзориг: Богд ууланд гарсан түймрийг унтрааж дуусч байнаБогд ууланд гарсан түймрийг унтраах үйл явц ямархуу байгаа талаар Богдхан уулын дархан цаазат газрын захиргааны мэргэжилтэн Г.Ганзоригоос тодрууллаа.

-Богд ууланд гарсан галыг бүрэн унтрааж дууссан уу, нөхцөл байдал ямар байна вэ?

-Асаж байсан 6 түймрийн 4-ийг нь бүрэн унтрааж дуусаад 2-ыг нь цурманд оруулаад байна. Хур бороо орохгүй байгаа учир хөрсөн доогуур шатаж байхыг үгүйсгэх аргагүй учир бүрэн унтрааж дууссан гэж хэлэх боломжгүй. Ямартай ч Богдхан уулын Дархан цаазат газрын захиргааныхан бүрэн бүрэлдэхүүнээрээ Онцгой байдлын ерөнхий газрынхантай хамтран ажилласны эцэст өнөөдөр 16 цагт галыг унтрааж, хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Энэ үйлсэд дан ганц биднээс гадна сайн санаатай залуус маань их тус дэм болсон. Монголын Ланд крузер клубын залуус 20 тонн ус авчирж, гал унтраахад ихээхэн үүрэг гүйцэтгэлээ. Хоол хийдэг клубын залуус ч хоол, унд аваачиж өгье гэж утасдаж байна. Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр гал тавьж байгаа иргэд байгаа нь харамсалтай байгаа юм.

-Энэ талаар тодруулахгүй юу?

– Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын газар 35 ажилтантай. Бид Богдхан уулын 42 мянган га талбайг байгалийн унаган төрхөөр нь авч үлдэх, гэнэтийн аюулаас хамгаалах, энд байгаа аялал жуулчлалыг хуулийн дагуу үргэлжлүүлэхэд хамгаалах үүрэг хүлээн ажилладаг. Сүүлд гарсан түймрээс хойш буюу зургаадугаар сарын 6-наас одоог хүртэл 24 цагаар харуул, хамгаалалт гарган ажиллаж байна. Богдхан уулын Дархан цаазат газрын даргын тушаал гарч, Богд ууланд аялахыг хориглочихоод байхад үүнийг үл хэрэгсэн ууланд алхах нэрийдлээр гал алдаж байгаа иргэд цөөнгүй байна. Цай чанаж ууж байгаа нь энэ гээд гэрийн буйрын чинээ гал алдчихсан тохиолдол ч байна шүү дээ. Үүгээрээ нийт алхагчдыг буруутгах гэсэнгүй. Уулын мод урттай, богинотой. Олон хүн сайнтай, муутай гэдэг шиг л байх юм байна шүү дээ. Биднийг үг хэлэхээр өөрсдийн эрхийг эдэлж байна гээд явчихаж байгаа хүмүүсээс болж гал түймэр гарч байгаа гэдгийг энд анхааруулах нь зүйтэй байх. Ойн түймэр хамгийн аюултай. Гэтэл ойд гарч байгаа түймрийн ихэнх нь хүний буруутай үйл ажиллагаанаас болж гарч байгааг иргэд маань анхааралдаа авч, хэн хэнээ хүндэтгэж, байгаль дэлхийгээ хайрлаасай гэж хүсэх байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.