2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Б.Намуун: Аавыг минь дэмжээрэй

Б.Намуун: Аавыг минь дэмжээрэй

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Twitter

Б.Намуун: Аавыг минь дэмжээрэй

Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшиж буй Х.Баттулгын Улаанбаатар хотын иргэд, сонгогчидтой уулзах уулзалт өнөөдөр боллоо. Энэ уулзалтын эхэнд нэр дэвшигч Х.Баттулгын охин Б.Намуун иргэд, сонгогчдод хандан үг хэллээ.

Тэрбээр “Сайн байцгаана уу, намайг Баттулгын Намуун гэдэг. Би ардчилсан хувьсгалтай чацуу, шинэ чөлөөт нийгэмд төрж, өссөн анхны үеийн төлөөлөл юм. Монголынхоо төлөө аавыг минь дэмжиж буй та бүхэндээ талархаж байгаагаа гэр бүлийнхээ гишүүдийн өмнөөс болон хувиасаа илэрхийлье. Үеийнхнийхээ нэгэн адил алдаа оноо, сорилт бэрхшээлийг туулж яваа жирийн монгол аавын охин надад энэ индэр дээрээс үг хэлэх боломж олгосон нь миний хувьд өмнө нь хүлээж байгаагүй их хариуцлага болж байна.

Аав минь Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэдэг бахархалтай хэдий ч үүнийг дагаад маш их үүрэг хариуцлага, асуудал, бэрхшээлүүд гарч ирдэг юм байна. Тийм болохоор би аавдаа чадах бүхнээрээ туслах ёстой. Зөвхөн аавдаа төдийгүй нийгэмдээ тусалж буй хэрэг хэмээн бодож, гүтгэлэг дайралт бүрийг үл тоон чармайж явна. Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс нэр дэвшигчийнхээ, Монголынхоо төлөө нойр, хоолоо умартан, бүхий л чадлаараа зүтгэж буй АН-ын мянга мянган дэмжигчид, сонгуулийн штабын хамт олны нөр их хөдөлмөрт баярлалаа.

Миний аав гэр хороолын жирийн айлд өсч, шилжилтийн бэрх цагт хөдөлмөр, зүтгэл, хатуужлаараа ялгаран гарч ирсэн. Тэр дундаа үндэсний үйлдвэрлэлийн үндсийг таслалгүй, тэнд ажиллаж байгаа мянга мянган ажилчдын ажлын байрыг өдий хүртэл хадгалж яваа, баялаг бүтээгч гэдгийг түмэн олон мэднэ.

Аав минь Монголынхоо нэрийг олон улсад өндөрт өргөж, дуурсгахын төлөө бүхнээ зориулж, олимп, дэлхийн аваргуудыг төрүүлсэн ажил хэрэгч нийгмийн зүтгэлтэн гэдгийг хүн бүхэн мэддэг.

Аав минь улс орны эдийн засгийн тусгаар тогтнолыг үйлдвэржилтээр баталгаажуулна хэмээн зорьж, төлөвлөж, хэрэгжүүлэхийн төлөө сайн муугаараа дуудуулж, гадны гар хөл бологсдод гүтгүүлж яваа. Гэв тэр зорьсноосоо ухраагүй, чин шударга төрийн зүтгэлтэн гэдгийг Монголын нийт сонгогчид бид мэднэ.

Аав минь Монголын өв соёлыг хайрлан хамгаалж, бахархлыг бүтээхийг амаараа биш ажлаараа нотлон харуулсан, улс үндэстнээ эрхэмлэн дээдлэгч гэдгийг дотоод, гадаадын аялагчид, жуулчид сайн мэддэг. Аав минь асар их ачаалал, дарамтыг эрүүл чийрэг бие элгэн саднаа гэх эрмэлзлээрээ даван гарч байгааг хажуугаас нь би харж байгаа. Эрүүл чанга биеэс эх орны төлөө чин сэтгэл, тэсвэр тэвчээр ялгаран гардгийг харж байна.

Даргын бус жирийн ардын гэрт төрж өссөн, амьдралын замаа ааваараа засуулах биш өөрөө босгож ирсэн миний аав бүх монголчуудын санаа бодлыг эрх тэгшээр төрийн бодлогод тусгаж чадна. Ганзаганд явж, арилжаа наймаа хийж, анхны хуримтлалаа босгосон нь үнэн учраас эгэл олны талд тэр бат зогсч чадна аа. Миний аав ард олноосоо хамааралтай болохоос албан тушаалтан, эрх мэдэлтнүүдийн гарын аясаар хөдлөх нэгэн биш. Түүнд бүрэн итгэж болно. Итгэл дааж, зүтгэл гарган тэмцдэг гэдгээ хангалттай нотлон харуулж чадсан гэдэгт би итгэдэг.

Би энд нэг зүйлийг уриалмаар байна. Аливаа мэдээлэлд голч ухаанаар хандаж, хэн нь монголчууддаа элэгтэй, бодит ажил хийж ирснийг ялгаж салгана гэдэгт би итгэж байна. Та бүхэн аавыг минь дэмжээрэй. Монгол ялна аа” хэмээн хэллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.