2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » Сүлжээ дэлгүүрүүд үнэ өсгөж байна

Сүлжээ дэлгүүрүүд үнэ өсгөж байна

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Онцлох мэдээ

 

Сүлжээ дэлгүүрүүд үнэ өсгөж байна“Өндөгний үнэ өнөөдөр нэмэгдсэн байна. Хуучин үнийг нь солихгүй бол...” худалдагч ингэж хэлээд лангуун дээр өрсөн өндөгний өмнөх үнийн наалтыг авав.

Тэгтэл ойролцоо байсан нэгэн худалдан авагч “Тийм үү. Хэдэн төгрөгөөр нэмэгдчихсэн юм бэ, бас. Танайх зарим барааныхаа үнийг нэмээд байгаа юмуу” гэв.

Харин кассын нягтлан түүний асуултад “50 төгрөгөөр. Бараг ихэнх барааныхаа үнийг нэмж байгаа” гэв.

Кассанд дугаарлаж байсан хэдэн хүн “Яагаад” гэж зэрэг асуулаа. Хариуд нь кассын нягтлан бодогч “Цаанаасаа үнэ нь нэмэгдэж ирсэн” гэв. Ийм яриа “Макс” супермаркетийн нэгэн салбарт боллоо.

Гэр хороололд шатахуун, цаг зав илүү зарцуулан байж хүргэдэг дотоодын сүү, хойд хөршийн зайрмаг, АПУ-гийн архи хотын төв дэх супермаркетүүдэд 50-200 төгрөгөөр илүү үнэтэй байх юм.

Мөн өнгөрсөн долоо хоногт ширхэгийг нь 300 төгрөгөөр авч байсан монгол өндөг 350 болж, сарын өмнө 1100 төгрөгөөр авч байсан “Амтат тараг”-аа 1140 болсны учрыг менежрүүдээс нь асуухад ам.долларын ханшийн өсөлттэй холбоотой гэж тайлбарлалаа.

Импорт, экспортын бүтээгдэхүүний талаарх мэдлэгтэй нэг нь “Яахаараа долларын ханш өсөхөөр доллараар худалдаж авдаггүй барааны үнэ нэмэгдчихдэг юм бэ” гэж зөрөв.

Харин супермаркетийн кассын нягтлан зөрүүлээд “Хэн мэдлээ. Дотоодын үйлдвэрүүд бүтээгдэхүүнийхээ үнийг байсхийгээд 10-50 төгрөгөөр нэмдэг” гэв.

“ДОТООДЫН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ ӨСӨӨГҮЙ”

Энэ талаар “Монфрэш” компанийн менежерээс зарим зүйлийг тодруулсан юм. Тэрээр нэрээ хэлэхийг хүсээгүй.

-Валютын ханшийн өсөлттэй холбоотойгоор импортын зарим бүтээгдэхүүний үнэ өсч байгааг далимдуулж дотоодын үйлдвэрүүд бүтээгдэхүүнийхээ үнийг нэмж байна гэх юм?
-Үнэ нэмсэн зүйл байхгүй. Манай бүтээгдэхүүнүүд хуучин үнээр хүнсний дэлгүүр, супермаркетүүдэд очиж байгаа.

-Танай компанийн “Биеэ бодоорой” сүүний үнэ өссөн гэж байна?
-Энэ сүү “Миний дэлгүүр”-т 2100, зарим хүнсний дэлгүүрт 2050, “Макс”-т 2140 төгрөг гэх зэргээр өөр өөр үнэтэй байдаг. Манайх энэ сүүг 1800 төгрөгөөр супермаркетуудад нийлүүлж байна.

ҮЙЛДВЭРИЙН ҮНЭ ХААНА ГЭЭГДЭВ

“Витафит” группын “Өглөө” сүү өнгөрсөн долдугаар сард супермаркетүүдэд 1660-1700 төгрөгийн үнэтэй байсан бол одоо 1800-1900 төгрөг болжээ. Үүнийг сүлжээ дэлгүүрүүдийн менежерүүд “Валютын ханш өсч, сүүний үйлдвэрүүд хүртэл үнээ нэмсэн. Манай агуулахад ирэхдээ нэмэгдсэн үнээр ирж байгаа” гэж хэллээ.

Мөн “Цэвэр” сүү хоёр сарын өмнө 1700 төгрөгөөр хүмүүст хүрч байсан бол одоо супермаркетүүдийн лангууны үнийн тэмдэглэгээнд нь 1900 гэсэн тоог зоожээ.

 

Э.Солонго    Зууны Мэдээ сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn