2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » М.Наянтай: Дараагийн Ерөнхийлөгч Х.Баттулга гэдэгт итгэлтэйгээр хурдан удмын морио бэлэглэлээ

М.Наянтай: Дараагийн Ерөнхийлөгч Х.Баттулга гэдэгт итгэлтэйгээр хурдан удмын морио бэлэглэлээ

Нийтлэлийн төрөл: Нийгэм

М.Наянтай: Дараагийн Ерөнхийлөгч Х.Баттулга гэдэгт итгэлтэйгээр хурдан удмын морио бэлэглэлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын иргэд, сонгогчидтойгоо уулзах уулзалт Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод үргэлжилж байна. Баруун-Урт хотын төв талбайд байрлах Сүхбаатар жанжны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх үеэр аймгийн алдарт уяач М.Наянтай хурдан удмын морь бэлэглэж, дараагийн Ерөнхийлөгч болохыг бэлгэдэн ерөөлөө. Учир нь тэрбээр өмнө нь гурван удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэр дэвшигчдэд хурдан удмын морь бэлэглэсэн бөгөөд дэмжсэн хүмүүс нь ялж байжээ. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга тун их бэлэгшээн хүлээж авч, баярласан талархсанаа илэрхийллээ. Аймгийн алдарт уяач М.Наянтай гуай “Би өмнө нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарт сонгуульд өрсөлдөх үед нь хурдан удмын хүлэг бэлэглэж байсан. Харин энэ удаад Х.Баттулга хүүд хурдан удмын морио бэлэглэж байна. Энэ хүүг би Ерөнхийлөгч болоосой гэж л хүсч, морио бэлэглэж байгаа юм. Түүнийг Ерөнхийлөгч болох болов уу гэж бодож, дэмжиж байна. Болоосой ч гэж хүсч байгаа учраас бэлэгшээн хурдан мориор зам мөрийг нь мялаалаа” хэмээн хэлсэн юм.

Ардчилсан намын сонгуулийн штаб

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.