2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » Эмч нараа хулхидсан ЭМЯ

Эмч нараа хулхидсан ЭМЯ

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Эрүүл мэнд, Нийгэм, Онцлох мэдээ

Манайхан ямар нэгэн уралдаан  тэмцээнд өндөр амжилт гаргасан хүмүүстээ янз бүрийн шагнал урамшуулал амлах нь олонтой. Олимпийн анхны аваргтаа Монголдоо л толгой цохидог пүүс компани, хувь хүмүүс ам уралдан янз бүрийн шагнал амласан ч яг цаг дээрээ биелүүлсэн нь тун цөөхөн хэмээн аварга маань ам алдсан байдаг.  Сүүлийн үед телевиз болгон их бага хэмжээний мөнгөн шагналтай олон уралдаан тэмцээн зохион байгуулж  үзэгч олныг байлдан дагуулж байгаагаа гайхацгаах болсон. Түүний нэг нь 2016 онд Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, 25-р суваг телевизтэй хамтран “СЭРЭЛТ-2” реалити шоу зохион байгуулж Монгол эмч нарын ур чадвар, мэдлэг боловсролыг олон түмэнд танилцуулсан сайхан нэвтрүүлэг хийсэн билээ. Үзэгч түмэн ч олон  сайхан эмч нарынхаа уран ухаан, эр зориг, мэргэжлийн ур чадварыг гайхан шагшиж ёстой цагаан нөмрөгт баатарууд хэмээн магтаж байсан санагдана. Нэвтрүүлэг ч амжилттай явагдаж өнгөрсөн 2-р сард дүнгээ гарган үзэгчдийн саналаар ГССҮТ-ийн “ШОНХОРУУД” баг түрүүлэн баяр хөөр болжээ. Түрүүлсэн багт нэвтрүүлгийн дүрэм ёсоор 5 сая төгрөгийн шагнал, багаараа гадаад оронд мэргэжил дээшлүүлэхээр  болж нүүр дүүрэн инээсэн олон дарга нар том том хэвлэмэл самбар гардуулсан байна. Харин саяхан сураг сонсвол өнөөх амлаад байсан шагналын сураг тасраад удаж байгаа бололтой. Яг үнэндээ өнгөрсөн жилийн олон уралдаан тэмцээнээс хамгийн өгөөжтэй нь “СЭРЭЛТ-2” шоу байсан гэхэд болно. Дуулж хуурдсан, нүүр амаа будсан, хувцас өмсөж алхаж гишгэсэн, хүнийг дуурайсан шоунуудаас хүний амь аварсан, олон түмнийг эрүүл мэнддээ анхаарахад уриалсан, мэргэжлийн ур чадварыг харуулсан шоу болсон гэж олон хүн ам сайтай байлаа. Гэвч манай дарга нар хульхидаж орхилоо. Нөгөө л хуурамч амлалт үргэлжилсээр. Бусад шоунууд амласнаа биелүүлж байгаагаа баримт нотолгоотой олон түмэнд хүргэнэ. Харин ЭМЯ-ныхан таг чиг алга болж. Эмч нар маань түүний хойноос хөөцөлдөж явах зав ч алга, зарга хийх сонирхол ч алга гэнэ. Яасан хуурч хандаггүй  дарга нар, нам засаг вэ? Хэзээ хэлсэндээ хүрдэг удирдлага, төртэй болох улс вэ бид. Энд бичээч миний бие шагналын мөнгө төгрөгөнд шунаад байгаа юм биш. Зөвхөн амалсан хэлсэндээ хүрч чаддаггүй дарга нар өдрөөс өдөрт олширч, ард түмэн, чадвар боловсролтой олон арван мэргэжилтнүүдээ гомдоож харин даргын цүнх барьдаг бөгс болоогч нараар тойрон хүрээлэгдсэн төрийн томчуудыг шүүмжлэх гэсэн хэрэг. Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа гэдэг үг байдаг л юмсан даа дарга нар минь. Эцсийн бүлэгт өөрсдийн эмч нараа хуурч, хульхдаж байгаа ЭМЯ-нд иргэд бид хэрхэн итгэх вэ?

Х.Баатар   

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.