2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » Улсын хэмжээнд хаврын тариалалтын явц 94.6 хувьтай байна

Улсын хэмжээнд хаврын тариалалтын явц 94.6 хувьтай байна

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг

 

ХХААХҮЯ-наас өнөөдөр /2017.06.06/ хаврын тариалалтын явц, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас  тариаланчдад олгосон дэмжлэгийн талаар мэдээлэл хийлээ.

Улаанбуудайн тариалалт 92.6 хувьтай байна

2017 онд улсын хэмжээнд 381.6 мянган га-д үр тариа (үүнээс 362.1 мянган га-д улаанбуудай),  15.1 мянган га-д төмс,  8.5 мянган га-д хүнсний ногоо,  23.2  мянган га-д тэжээлийн таримал, 28.6 мянган га-д тосны ургамал, 1.0 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 458.0 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөсөн.

Өнөөдрийн /2017.06.06/ байдлаар хаврын тариалалтын явц 94.6 хувьтай байна. Тодруулбал,  350.7 мянган га-д үр тариа, 11633 га-д төмс, 4585 га-д хүнсний ногоо, 56.1 мянган га-д тосны ургамал, нийтдээ 432.4 мянган га-д тариалалт хийж байна.

Үр тарианы тариалалт 91.9 хувьтай байна. Үүнээс улаанбуудайн тариалалт 92.9 хувь,төмс 76.8 хувь, хүнсний ногоо 53.9 хувь, тосны ургамлын тариалалт 196.3 хувьтай явагдаж байгаа гэдгийг ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Одонхүү хэллээ. Мөн хаврын тариалалтын үеэс хуурайшилт ихтэй байгаа учир үүлэнд зориудаар нөлөөлөх арга хэмжээг Цаг уур орчны шинжилгээний газрын орон нутаг дахь станцуудаар дамжуулан хэрэгжүүлж байна.

14 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлжээ

Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 2017 оны хавар тариалан эрхэлдэг  иргэд, аж ахуйн нэгжүүдэд шатахууныг 50 хувь, үрийн буудайг 40 хувь, ургамал хамгааллын бодисыг 30 хувь, бордоог 30 хувийн урьдчилгаа төлбөртэйгөөр гэрээ байгуулан олгожээ. Үлдсэн  үнийг намрын ургацаас үрийн болон хүнсний буудайгаар санд барагдуулахаар гэрээ байгуулан олгож байна.

Энэ талаар ХХААХҮЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирал В.Үнэнбат мэдээлэл өгөв.

Тодруулбал, өнөөдрийн байдлаар:

– Ургамал хамгааллын бодис 270 ААН, иргэнд 1,775,985,000 төгрөгийн   140,627 литр

–  Үрийн буудай 198 ААН, иргэнд 4,754,680,000 төгрөгийн 5745 тонн

         – Бордоо 150 ААН, иргэнд 3,652,510,000 төгрөгийн 2985 тонн

         – Шатахуун 572 ААН, иргэнд 4,488,948,710 төгрөгийн 2554 тонн

       – Төмс, хүнсний ногоонд 7 аймгийн 26 сумын 91 ААН, иргэдэд 157,500,000 төгрөгийн 89,5 тонн шатахуун олгосон байна. Давхардсан тоогоор 1281 аж ахуй нэгж, иргэнд 14  тэрбум төгрөгийн дэмжлэгийг  үзүүлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.