2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Улс төр » Н.БАГАБАНДИ: ЕРӨНХИЙЛӨГЧ, УИХ, ЗАСГИЙН ГАЗАР ХАМТАРЧ АЖИЛЛАХ АЛТАН БОЛОМЖ ОЛДОЖ БАЙНА

Н.БАГАБАНДИ: ЕРӨНХИЙЛӨГЧ, УИХ, ЗАСГИЙН ГАЗАР ХАМТАРЧ АЖИЛЛАХ АЛТАН БОЛОМЖ ОЛДОЖ БАЙНА

Нийтлэлийн төрөл: Улс төр

Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын сонгуулийн сурталчилгааны нээлтэд оролцож хэлсэн үгэндээ “Манай Миеэгомбын Энхболд улс төрийн ноён нуруутай, түшиг тулгууртай хүн гэдгийг би ч мэднэ, монголын ард түмэн ч мэднэ.

Улаанбаатар хотыг найман жил удирдахдаа холыг харж, хэтийг зорьсон нь өнөөдрийн нийслэлийн хөгжлөөс харж болно. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалыг нэр хүндтэй, үр бүтээлтэй хашсаныг надаар хэлүүлэлтгүй Та бүхэн мэдэж байгаа. Шадар сайдаар долоон жил ажиллахдаа монголын ард түмэнд хэрэгтэй, хэлэх зүйлтэй өч төчнөөн зүйл бүтээсний амьд гэрч нь би юм. Ард түмэн Та бүхэн Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдод итгэл үзүүлбэл Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар хамтарч, нэгдэж ажиллах алтан боломж олдож байна. Энэ алтан боломжийг битгий алдаарай гэж ард түмнээсээ хичээнгүйлэн хүсэх байна. Би Миеэгомбын Энхболдынхоо сонгуулийн ажилд нь амжилт хүсэж, ялахын ерөөл өргөе. Баярлалаа Та бүхэндээ” хэмээлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn