2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Боловсролын салбарыг унтуулсан Ж.Батсуурь

Боловсролын салбарыг унтуулсан Ж.Батсуурь

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ

       Боловсролын салбар бол нийгмийн хамгийн том цөм. Тэр дундаа ерөнхий боловсролын сургууль бол бидний ирээдүй хойчийг бэлдэж байгаа суурь төдийгүй хамгийн их ачаалалтай ажилладаг салбар. Харин Ж.Батсуурь БСШУС-ын сайд болсон цагаас хойш багш нарын нуруу тэнийсэн гэх явган яриа бий. Яагаад гэхээр боловсролын сайд маань шинэ сэргэг ажил сэддэггүй, ямар нэг хөтөлбөрт үйл ажиллагаа зохион байгуулдаггүйтай холбоотой аж. Ямартай ч Ж.Батсуурийг БСШУС-ын сайд болсон цагаас хойш боловсролын салбар “унтаа” байдалд орж, зөвхөн албан тушаалын төлөөх их бага тулаан үргэлжилсэн гэхэд болно. Нөгөө талаар тус салбараас хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ ч хууль бус явагдсан гэх мэдээлэл бий. Тухайлбал, БНХАУ-ын зээлийн хөрөнгөөр хэрэгжих “Өрсөлдөх чадвартай дээд боловсрол” төслийг хэрэгжүүлэхэд нээлттэй тендер зарлах ёстой байсан ч Ж.Батсуурь шууд МУИС-д өгчихсөн гэх мэдээллийг хамтран ажиллагсад нь өгч байгаа юм. Тендергүйгээр өгчихсөн төслийн ар талд ихээхэн хэмжээний мөнгө, хувийн ашиг сонирхол нуугдаж байхыг ч үгүйсгэх арга алга. Ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар тендер, төслийн цаана сайд асны өөрийнх нь гарын хүмүүс байдаг хэмээсэн. Уг нь энэ мэт тендер зарлах, төсөл хэрэгжүүлэх ажлыг тус яамнаас гардан зохион байгуулах ёстой ч дүрэм журам зөрчин шууд л МУИС-д өгчихсөн нь цаанаа ямар нэгэн учиртай байж таарна.

      БСШУС-ын сайдаар ажиллаж байсан Ж.Батсуурийг огцруулах үндэслэл нь элсэлтийн ерөнхий шалгалтын тест задарсантай холбон тайлбарлаж байгаа ч үүний ар талд маш олон алдаа дутагдал байсныг боловсролын салбарынхан үзэж байна. Алба хаагчидтайгаа зүй бус харьцахаас эхлээд олон зүйлийг дурдаж болно. Яахав, Засгийн газрын зүгээс БСШУС-ын сайд Ж.Батсуурь нь ажиллах хугацаандаа эрхлэх асуудлын хүрээний салбарыг нэгдсэн удирдлагаар хангах, төрийн бодлого боловсруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүргээ хангалтгүй биелүүлж, албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан нь огцруулах үндэслэл гэж үзсэн. Тиймдээ  ч гишүүдийн 64.3 хувийн саналаар тэрээр суудлаа өгсөн. Эх сурвалжуудын хэлж байгаагаар бол Ж.Батсуурь нь үргэжлүүлэн ажилласан бол энэ салбар уналтын байдалд орох байсан гэдгийг ч давхар хэлнэ билээ.

      Уг нь өнгөрөгч 2016 оны сонгуулиар мандатгүй үлдсэн Ж.Батсуурийг улстөрийн ууган хүчин өндөр итгэл хүлээлгэн БСШУС-ын сайдаар өргөмжилсөн билээ. Нийгмийн гол хүчин зүйл болсон салбарыг удирдахад, аймгийн даргаар найман жил УИХ-ын гишүүнээр найман жил ажилласан түүнд туршлага бий гэж үзсэнийх биз ээ. Гэвч Ж.Батсуурийг очсноос хойш боловсролын салбарт ахиц гарахгүйгээр үл барам алдаа дутагдал удаа дараа гарсныг нийгэм даяар мэдэж буй. Өндөр хариуцлага, хууль ёсны хүрээнд ажиллах учиртай боловсролын салбарыг Ж.Батсуурийн гараас салгаж өгсөн Засгийн газарт талархаж байгаа алба хаагчид цөөнгүй бий. Нийгмийн чирэх гол хүчин зүйл болсон боловсрол соёлын салбарт үүссэн унтаа байдлыг засч залруулахад чамгүй хугацаа шаардана. “Бадарчин явсан газар балагтай” гэдэгчлэн Ж.Батсуурийн тарьсан балаг ч чамгүй бий бөгөөд энэ байдлыг илааршуулахад хайран цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулах нь дамжиггүй. Салбараа унтуулж орхисон Ж.Батсуурь сайд нь хамт олноо хагалган бутаргаж, зарим алба хаагчдаар өөрийгөө хүрээлүүлэх гэсэн санаархал нь ч тус яамны уур амьсгалыг эвдэж орхисон гэнэ. Тодотгож хэлбэл, “өөд нь хаясан чулуу өөрийн толгой дээр” гэгч болж ийнхүү сайдынхаа суудлаас буусан тухай алба хаагчид хэлж байна. Ямартай ч салбараа самрахдаа тулаад байсан нэг сайдыг ийнхүү төрхөмд нь буцаасан нь нүдээ олсон зүйл гэдгийг салбарын туршлагатай алба хаагчид хэлсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.