2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Жирэмсэн эмэгтэйн эрх зөрчигдөж байхад Х.Женсгул дарга юу хийж байна вэ?


Жирэмсэн эмэгтэйн эрх зөрчигдөж байхад Х.Женсгул дарга юу хийж байна вэ?

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Сонгууль

Өнгөрсөн 4-нд эмчийн хариуцлагагүйн улмаас Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт дөнгөж төрсөн нярай хүүхэд толгойдоо хүнд гэмтэл авсан ноцтой хэрэг гарсан. Тус эмнэлгийн жижүүр эмч, эх баригч эмч н.Сүрэнжав нар эмнэлгийн багажийг заалтын дагуу ашиглаагүй, түүнчлэн согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэдэг нь тогтоогдсон юм. Анх төрөх гээд ирэхэд нь хэл амаар доромжилж, шаардлагатай эм тариа хийгээгүй, үүний улмаас өөрөөрөө төрж чадахгүйд хүрсэн гэдгийг хохирогч бүсгүй хэлж байгаа. Одоогийн байдлаар нярайн бие сайнгүй, ар гэрийнхэн нь ч гомдолтой байгаа ажээ.

 

  Гэтэл Баян-Өлгийн аймгийн Засаг дарга Х.Дармен болон Цагдаагийн газрын дарга Х.Женсгул нар асуудалд хөнгөн хуумгай хандаж, төрөхийн хүндрэл гаргаж, нярайн эд эрхтэнээр тоглож хариуцлага алдсан эмчийг зөвхөн ажлаас нь халаад өнгөрсөн юм. Х.Женсгул буюу Цагдаагийн газрын дараг эмэгтэй өөртэйгээ ижил эмэгтэй хүний эрх зөрчигдөж, төрөхийн хүндрэлд өртөж байхад таг дуугүй сууж байгаад нь харин нутгийн олон нэлээд гомдолтйо байгаа ажээ. Найман мянган төгрөг хулгайлаад 10 жилийн ял авдаг байтал нярай хүүхдийг үхэх, сэхэх нь тодорхойгүй эсвэл амьд өсч бойжлоо ч тахир дутуу болохоор хэмжээнд хүргэсэн сонгтуу эмч, эмнэлгийн ажилтнуудтай хэн хариуцлага тооцох ёстой вэ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.