2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » Малчдын улсын зөвлөгөөнөөс гаргасан саналыг нэгтгэн төлөвлөгөө гарган ажиллаж эхэлжээ

Малчдын улсын зөвлөгөөнөөс гаргасан саналыг нэгтгэн төлөвлөгөө гарган ажиллаж эхэлжээ

Нийтлэлийн төрөл: Нийслэл

 Монгол Улсын Засгийн газар, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам малын чанар удам угсааг сайжруулах, эрүүл мэндийг хамгаалах эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор  “Мал амьтны эрүүл мэндийн тухай”, “Малын генетик нөөцийн тухай” хуулийн төслүүдийг Улсын их хурал, холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлж байгаа. Мал аж ахуйн салбарын чухал эдгээр хуулийн төслийг хэлэлцэх энэ үед “Малчдын улсын зөвлөгөөн”-ийг Улаанбаатар хотод зохион байгуулж, малчдын саналыг Мал амьтны эрүүл мэндийн тухай”, “Малын генетик нөөцийн тухай”хуулийн төсөлд тусгах санал солилцлоо. Зөвлөгөөний үер Төрөөс малчдын талаар баримтлах бодлого, Монгол мал үндэсний хөтөлбөр, Малын эрүүл мэнд үндэсний хөтөлбөр,  Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр, Монгол малчин үндэсний хөтөлбөрийг талаар болон 2017 онд малын удам угшлыг сайжруулах жил болгон зарласан тухай  малчдад цогц мэдээллийг хүргэсэн юм.

Зөвлөгөөний үеэр малчдаас мал сүргийг эрүүлжүүлэх, вакцинжуулах, мал эмнэлгийг төрийн мэдэлд авах, малын түүхий эдийн үнэ, түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сэргээх, малын удам угсааг сайжруулах, малын тооноос чанарт шилжих, бэлчээр ашиглалт хамгаалалт, малчдын залгамж халаа, малын хулгайтай тэмцэх, малчны лавлах ажиллуулах гэсэн олон чухал асуудлыг хөндөж байв.

Малчдаас гаргасан дээрх саналыг үндэслэн Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас төлөвлөгөө гаргаж ажиллаж эхэлсэн байна. Мөн малчдын санал, гомдлыг тогтмол сонсож, хэрэгжүүлж буй ажилдаа тусгах зорилгоор “Малчдаа сонсъё” 109 утсыг ажиллуулахаар боллоо

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.