2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » Цасангоо ба долоон одой

Цасангоо ба долоон одой

Нийтлэлийн төрөл: Нийслэл, Соёл урлаг, Онцлох мэдээ

… “- Хаант улсын хамгийн үзэсгэлэнтэй нь хэн бэ?” хэмээн бардам асуух хатан хаан, “Таны гоо үзэсгэлэн төгс төгөлдөр билээ. Гэвч цасан цагаан царайтай, цусан улаан уруултай, гил хар үстэй Цасангоо хамгаас үзэсгэлэнтэй нь, Ахайтан минь…” хэмээн айдас дүүрэн өгүүлэх толь… Хүйтэн харанхуй ордноор цуурайтуулан “- Цасангоогийн зүрхийг надад авчир!” хэмээн уурсан тушаах хойд эх …

Хүн бүхний танил, дэлхий дахинд алдартай “Цасангоо” хэмээх энэхүү үлгэрийг ах дүү Гримм 1812 онд зохиосон бөгөөд дэлхийн 100 гаруй хэлнээ орчуулагдан тайз, дэлгэцийн олон арван бүтээлүүдийн гол сэдэв болсон гайхалтай бүтээл юм. 1937 онд Уолт Дисней студийн 5 жилийн турш хөдөлмөрлөж бүтээсэн “Цасангоо ба долоон одой” нэртэй бүрэн хэмжээний, хөгжимт хүүхэлдэйн кино хамгийн алдартай Цасангоо бөгөөд энэ дүр нь өнөөгийн хүүхэд багачууд төдийгүй насанд хүрэгчдийн зүрх сэтгэлд мөнхөрсөн, хайртай дүр билээ.

Дэлхийн олон театрт Цасангоо балетыг тоглодог бөгөөд Nomadic Ballet Production-ы авъяаслаг, хөдөлмөрч залуус хөгжмийн зохиолч Б.Павловскийн хувилбараар эх орныхоо тайзан дээр 2016 оны 11 сард анх удаа амилуулан, Монголын сонгодог урлагийн хөгжилд бас нэгэн шинэ хуудсыг нээсэн билээ.

6 сарын 1-ний өдөр 12:00, 15:00, 18:00 цагуудаас Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын тайзнаа Эх үрсийн баярыг тохиолдуулан хүүхэд багачууддаа зориулан дахин тоглох гэж байна. ТАСАЛБАР БҮР БЭЛЭГТЭЙ

Зохион байгуулагч:
Nomadic Ballet Production
Дэмжигч:
GER Group

https://www.ticket.mn/event/172/

Тасалбарыг УДБЭТ болон дараах кассуудаас авах боломжтой.

TICKET.mn кассуудын хаяг, цагийн хуваарь:
1) Ticket.mn офис: Өргөө-2 кинотеатрын баруун урд, Адмон хэвлэлийн газрын 209 тоот. Даваа-Баасан 9:00-21:00, Бямба, Ням 10:00-20:00
2) TicketBox 1Shangri La Mall, 3 давхарт, Интерном. Даваа-Баасан 10:00-21:00, Бямба-Ням 10:00-22:00
3) TicketBox 2EMart, 2 давхарт, Интерном. Өдөр бүр 9:00-22:00
4) TicketBox 3Hi Fi Records. Өдөр бүр 10:00-21:00


Цахим тасалбарыг TICKET.mn
Тасалбар хүргэлт: 1900 1800

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.