2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Улс төр » МАН-ын бүлэг эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой мэдэгдэл гаргана

МАН-ын бүлэг эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой мэдэгдэл гаргана

Нийтлэлийн төрөл: Улс төр, УИХ

МАН-ын бүлэг эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой мэдэгдэл гаргана

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10:00 цагт эхэлсэн билээ. УИХ-ын чуулганы нээлтийн дараа намын бүлгүүд хуралдсан юм. “Шударга ёс” эвсэл болон АН-ын бүлэг үдээс өмнө хуралдаад завсарласан. Харин МАН-ын бүлгээс сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаанаараа Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцсэн байна. Мөн ээлжит бус чуулганаар хэлэлцэгдэх асуудлуудыг хэлэлцжээ. Тодруулбал, МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд: “Энэ удаагийн ээлжит бус чуулганаар эдийн засгийн хямрал,  төсвийн орлого тасарч байгаа, валютын ханшийг хэрхэн тогтворжуулах асуудлыг хэлэлцэх байх гэж бодсон ч зөвхөн ашигт малтмалын хуулийг хэлэлцэх гэж байна. 

 

Манай бүлгийн зүгээс Засгийн газраас өргөн барьсан таван хуулийн дагуу ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Дэмжихийг нь дэмжинэ. Багц хуулиас нэг л зүйлийг дэмжиж байгаа. Урт нэртэй хууль болон ашигт малтмалын тухай хуулийг МАН засаг барьж байхад  батлагдсан, өнөөдөр энэ балгийг нь засах гэж байна хэмээн  УИХ-ын дарга чуулганы нээлтийн үеэр хэлсэн. Үнэхээр алдаатай байсан гэж үзэж байсан юм бол өмнөх Засгийн газрын үед цөөнх байсан АН-ынхан хугацаагүй завсарлага аваад асуудлыг хэлэлцэхгүй байх боломж байсан. Тэгтэл тухайн үед завсарлага аваагүй байж өнөөдөр ингэж мэдээлж байгаа нь шударга бус. Өнөөдрийн эдийн засгийн хямрлд МАН-ыг буруутгах шаардлагагүй. 

 

Өнөөдөр Монгол улсын гадаад өр 15 тэрбум ам.долларт хүрээд байна. Энэ нь Монгол улын ДНБ-ээс давсан байна. Үүнээс гадна өнөөдөр Монгол улсын гадаад дотоод өр болон бусад эдийн засгийн тооцоо судалгааг эрх баригч нам болон бусад эх сурвалжууд өөрөөр мэдээлж байгаа. Тиймээс бүлгийн зүгээс үүнд анхаарал хандуулан ажиллаж байгаа” гэдгийг мэдээллээ. МАН-ын зүгээс эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор мэдэгдэл гаргахаар төлөвлөөд байгаа юм байна. 

 

Х.МАНДАХ 

Info.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn