2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Н.Энхбаяр яагаад С.Ганбаатарынхаа эсрэг ажиллах болов?

Н.Энхбаяр яагаад С.Ганбаатарынхаа эсрэг ажиллах болов?

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Twitter

 

Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд АН-аас нэр дэвшигч, МоАХ-ы дарга Х.Баттулгын хувийн зөвлөх Б.Баатар найруулагч, "HERO entertainment"-ын бэлтгэсэн "Улаан тарианы хүүхдүүд" нэртэй нэвтрүүлэг телевизүүдээр цацагдав. Уг нэвтрүүлгийн үндсэн шугам, санаа нь УИХ-ын гишүүн асан Г.Уянга, нийтлэлч А.Баатархуяг нарын олон жил ярьж бичиж буй МАНАН дэглэмийн талаарх агуулгатай байлаа. Нэвтрүүлэгт Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нараас гадна судлаач Д.Ганхуяг, судлаач Х.Болорболд, доктор П.Нэргүй зэрэг манай тэргүүний сэхээтнүүд оролцсон юм. Мэдээж МАНАН дэглэм, түүний үүсэл, эдийн засгийн ашиг сонирхол, төдийгүй гол толгойлогчдыг нь хүртэл шударгаар илчилсэн уг нэвтрүүлгийн нэг зорилго нь гэхдээ сонгуулийн сурталчилгааны агуулгатай байв. Тодруулбал УИХ-ын гишүүнээр 3 удаа, Засгийн газрын гишүүнээр 2 удаа ажиллаж, Үнэ тогтворжуулах хөтөлбөр, "Баянгол" зочид буудал, "Мах Импекс" компаний хувьчлал, Төмөр замын будлиан зэрэгт нэр холбогдсон, өдгөө Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд АН-аас нэр дэвшээд буй Х.Баттулга биш УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар бол МАНАН бүлэглэлийн гишүүн шүү гэсэн мессежийг "С.Баяр Англид элчин сайд хийж байгаа, С.Ганбаатар Англид сурч байсан тул холбоотой байж мэднэ" гэсэн тайлбартайгаар өгсөн юм. Гэтэл хачирхалтай нь ийм мессеж улс төрийн хүрээнд, олон нийтэд өгч буй нэвтрүүлэгт С.Ганбаатарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд намаасаа нэр дэвшүүлсэн Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцон ярьж суух юм.  
"HERO entertainment"-ынхан мөн л  нэвтрүүлгийнхээ үндсэн зохиолыг нуун, түүнийг хуурч, өөрсдийн бэлтгэсэн "Улаан тарианы хүүхдүүд"  нэвтрүүлэгт оролцуулж, яриулсан байж болох ч уг нэвтрүүлгийг Н.Энхбаярын эзэмшлийн "ТВ-9- телевиз  аанай л нэвтрүүлэх аж. Сонгуулийн сурталчилгааны өмнөх ийм хариуцлагатай үед өөрийнх нь хувийн эзэмшлийн "ТВ-9" телевизээр ямар нэвтрүүлэг гарч буйг Н.Энхбаяр мэдэхгүй, анзаарахгүй байна гэж баймгүй.
Юутай ч энэ асуудал Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар нарын харилцааг тун ээдрээтэй болгох нь гарцаагүй. Адаглаад л Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн сурталчилгаанд иргэдтэй уулзах үеэрээ энэ ойлгомжгүй байдлаа юу гэж тайлбарлах юм бол доо? Мөн нэгэн цагт хамтран хувьсгал хийнэ, нам байгуулна гэж ярьдаг байсан иргэний хөдөлгөөний зүтгэлтнүүд болох  Г.Уянга, С.Ганбаатар нарын улс төр зам салсан нь ч тодорхой болжээ.
 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.