2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Далайн эрэгт хэдийд ч амарч болно

Далайн эрэгт хэдийд ч амарч болно

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Хөвсгөл нуурын баруун эргийг эрчим хүчээр хангах тухай хүсэлтийг Засгийн Газарт тавьсан юм. Энэ тухай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж Хөвсгөл нуурын баруун эргийн аялал жуулчлалын бүсийн дэд бүтцийг сайжруулах ажлын эхлэл болгож баруун эргийн хэрэглэгчдийг энэ оны 6-р сарын 15-ны дотор төвлөрсөн эрчим хүчинд  холбохоор боллоо.

 

   Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “...Хөвсгөл нуурын байгалийн үзэсгэлэнт, өвөрмөц тогтоц бүхий газар нутгийг түшиглэсэн түүхэн болон төрөлжсөн аялал жуулчлалын төв, цогцолборыг төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаадын хөрөнгө оруулалтаар байгуулахыг бодлогоор дэмжинэ” гэсний дагуу Хөвсгөл нуурын баруун эрэгт байрлах, одоо үйл ажиллагаа явуулж буй 80 гаруй жуулчны бааз, гэр буудал, отог,  200 орчим хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хангаж, цэвэрлэх байгууламж барихаар  төлөвлөн холбогдох тооцоо судалгааг хийсэн байна.

 

   Хатгал тосгоноос Тойлогт нуур хүртлэх 40 км цахилгаан дамжуулах агаарын шугам Хорьдал сарьдагын нурууны зүүн бэлээр  тавигдсанаар  дотоод, гадаадын жуулчид дөрвөн цагийн эргэлтэд ая тухтай аялж, амрах нөхцөл бүрдэж  жилдээ очдог 60 гаруй мянган жуулчдын тоо ихээхэн нэмэгдэж Хөвсгөл аймгийн хөгжилд ихээхэн дэмжлэг болох юм.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.