2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Д.ГАНБАТ: ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУД ИРЭХ САРААС ЭХЭЛНЭ

Д.ГАНБАТ: ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУД ИРЭХ САРААС ЭХЭЛНЭ

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ

 

нийтлэсэн Admin

 

-Зам, тээврийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” маргааш үргэлжилнэ-

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр зам, тээврийн салбарын үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчлах, салбарын бүхий л төрлийн үйлчилгээг иргэдэд нэг дор түргэн шуурхай үзүүлэх, иргэдийн санал хүсэлтийг сонсох зорилгоор энэхүү “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Автотээвэр, автозам, агаарын тээвэр, төмөр замын салбарт нэвтэрч буй шинэ техник, технологи, шинэ үйлчилгээ, хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг Зам тээврийн салбарынхан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-өөр танилцууллаа. Арга хэмжээг нээж Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат үг хэллээ.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Зам, тээврийн хөгжлийн яам нь “Эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, аюулгүй, ая тухтай үйлчилгээ үзүүлэх зам, тээвэр, логистикийн сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх” зорилтыг дэвшүүлж, 2017 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан.

Энэхүү зорилтын хүрээнд автотээвэр, авто зам, төмөр замын тээвэр, усан замын тээвэр, агаарын тээврийн салбаруудад хэрэгжих дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг эхлүүлэх гэж байгаа талаараа сайд Д.Ганбат ярьлаа.  Тэрээр “21 аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох зорилтын хүрээнд холбогдоогүй байгаа 6 аймгийн төвийг холбож дуусгана. Өнгөрсөн онд Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Төрийн тэргүүн нар “Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг баталсан. Уг хөтөлбөрийн хүрээнд нийгэм, эдийн засгийн бүхий л салбарыг хамарсан 32 төсөл арга хэмжээ хэрэгжих бөгөөд тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр 13 төсөл арга хэмжээ тусгагдсан. Төмөр замын шинэ сүлжээг бий болгох бүтээн байгуулалтын ажлыг энэ оны 06 дугаар сарын эхээр эхлүүлэх гэж байна. Энэ хүрээнд эхний ээлжинд Хөөт-Бичигт, Нарийнсухайт-Шивээ хүрэн, Эрдэнэт-Овоотын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг ээлж дараатайгаар эхлүүлэхээр төлөвлөөд байна” гэлээ.

Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын бетонон хучилттай 240км авто зам барих ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээтэй, 1 дүгээр зэрэглэлийн зам болгох шинэчлэлийн ажлыг мөн энэ оны 06 дугаар сарын эхээр эхлүүлэх талаар тус өдөрлөгийн үеэр мэдээлэв.

Агаарын тээврийн салбарын тухайд, уул уурхайн үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбартай уялдан зорчигч, ачаа тээвэрлэлтийн эрэлт өсөн нэмэгдэж буй хэрэгцээг дагаад агаарын тээвэрлэгчид маань агаарын хөлгийн паркийн хүчин чадлаа нэмэгдүүлэх, орон нутагт төдийгүй, олон улсад өрсөлдөх чадвараа сайжруулах чиглэлээр ажиллаж байгаа аж. Мөн Төв аймгийн Хөшигийн хөндийд байрлах Олон улсын шинэ нисэх буудлын барилгын ажил дуусч, шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулахад бэлэн болжээ.

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Мэргэжлийн Засгийн газрын нэг чухал зорилго бол үйлдвэрлэлийг хөгжүүлэх явдал юм. Уг ажлын хүрээнд, зам, тээврийн салбарт тээврийн ухаалаг системийг хөгжүүлэх, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн, улсын дугаар олгох системийг сайжруулах, нийтийн тээврийн цахим төлбөрийн системийг нэвтрүүлэх, тээврийн хэрэгслээс ялгарах хорт утааг бууруулах шинэ технологийг нэвтрүүлэх, аккумулятор, хаягдал тос дахин боловсруулах үйлдвэр болон экобус, цахилгаан автомашины үйлдвэрийн үйл ажиллагааг хөгжүүлэх, ачааны вагон угсрах зэрэг олон ажлуудыг шат дараатайгаар хийж гүйцэтгэнэ” гэлээ.

Өнөөдрийн энэхүү өдөрлөгт Зам, тээврийн хөгжлийн яамны харьяабайгууллагууд болох Иргэний нисэхийн ерөнхий газар, “МИАТ” ТӨХК, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Монголын төмөр зам” ТӨХК, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, Зам, тээврийн хөгжлийн төв, Далайн захиргаа болон салбарын төслийн нэгжүүд өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулах бөгөөд байгууллага тус бүр чиг үүргийнхээ хүрээнд иргэдэд түргэн шуурхай үйлчилж байна.

Тус өдөрлөгт тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийж, тээврийн хэрэгслийн улсын дугаар шинээр олгох ба нийтийн тээврийн цахим төлбөрийн систем, U-money картыг борлуулахаас гадна хот хоорондын зорчигчийн тасалбарыг ТҮЦ машинаар олгож эхэлжээ. Мөн “Экологбус” ХХК-ийн үйлдвэрлэсэн Экобус болон цахилгаан авто машин, аялалын машин, ШУТИС-ын оюутнуудын зохион бүтээсэн эдийн засагт хэмнэлттэй “Эко машин”, автобус зэргийг танилцуулж байлаа.

Мөн АН-2 онгоцыг талбай дээр байршуулсан нь олон нийтийн сонирхлыг ихээхэн татаж байлаа. Монгол инженер, техникчид тус онгоцыг шинэчлэн засаж, шинэ загварын онгоц үйлдвэрлэх гэж байгаа талаар албаныхан хэллээ. Түүнчлэн шинэ болон хуучин авто машины үзэсгэлэн гэх мэт олон сонирхолтой үйл ажиллагаа маргааш хүртэл үргэлжлэх юм байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.