2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Хууль зөрчин хаус орон сууц барьснаас хуулийн дагуу их сургуулийн цогцолбор барих хэрэгтэй

Хууль зөрчин хаус орон сууц барьснаас хуулийн дагуу их сургуулийн цогцолбор барих хэрэгтэй

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ

Өнөөдөр Зайсангийн Богд хан уулын тусгай хамгаалалттай газарт “Хууль зөрчин хаус орон сууц барьснаас Хуулийн дагуу их сургуулийн цогцолбор” барьсан нь чухал гэсэн уриатай хэвлэлийн бага хурал боллоо.

Дэлхийн шилдэг их сургуулийн стандартыг монголд хэрэгжүүлж буй Монголын хамгийн том их сургууль МҮИС-ийн ээлжит бүтээн байгуулалт эхэлж байна. Энэхүү бүтээн байгуулалтанд Хан-Уул дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэр буюу Зайсангийн аманд байх өөрийн эзэмшлийн газар  дээр эко кампус барьж босгох үйл явц юм.

Эко кампус нь судалгаа шинжилгээ, сургалт мэдээлэл номын сан бүхий төв байх бөгөөд тэнд судлаач профессор багш нар магистр, докторын ангийн оюутнууд судалгаа шинжилгээний ажил хийх зорилготой олон улсын жишигт нийцсэн их сургуулийн камп байх ажээ.

МОНГОЛ ЗАЛУУС ИЙМ ЭРҮҮЛ АГААРТ СУРЧ БОЛОВСОРЧ БАЙЖ Л ДЭЛХИЙН ТҮВШИНД ӨРСӨЛДӨНӨ. ДЭЛХИЙН ХАМГИЙН САЙН ИХ ДЭЭД СУРГУУЛИУД ХАМГИЙН САЙХАН БАЙГАЛТАЙ ГАЗАР БАЙДАГ, ИЙМДЭЭ Ч ЭРДЭМТЭД НЬ НЭЭЛТ ХИЙДЭГ.

ИЙМД ЭНЭ БОЛОМЖИЙГ АШИГЛАН МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙНХАН ӨНӨӨ МАРГААШАА ХАРАН БУСАДТАЙ АДИЛ ОРОН СУУЦ БАРЬЖ ЗАРАХ ГЭЖ БАЙГАА  БИШ БОЛОХООР ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ.

Ийнхүү 2017 он 5 дугаар сарын 11-ний өдөр эко кампус шав тавих ёслол хийгдснээс 3 хоногийн дараа БОАЖЯ-ны холбогдох албан тушаалтнуудын шийдвэр гарч, МҮИС-ийн эзэмшил газраас 1,2 га газраас төрийн нэр барин авч өөр зориулалтаар ашиглах шийдвэр гарсанд МҮИС багш судлаач оюутан залуус харамсаж байгаагаа илэрхийлж байлаа.

 Зайсанд зөвхөн өндөр үнэтэй хаус, төлбөр өндөртэй гадны сургууль, бар ресторан төвлөрөх бус боловсрол шинжлэх ухаан соёл гэгээрлийн төв байх ёстой төдийгүй өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй холбогдох хууль тогтоомж эрх зүйн актуудтай нийцэж байгаа төдийгүй монголын ирээдүйн оюутан залууст хийж буй томоохон хөрөнгө оруулалт болж байна.

Ийнхүү бүтээн байгуулалт хийж байгаа монголын хамгийн том их сургууль болох МҮИС-ийн ОЮУТНЫ “ЭКО КАМПУС” БАЙГУУЛАХАД ТӨРИЙН ДЭМЖЛЭГ ХЭРЭГТЭЙ БАЙНА.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.