2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Шуугианы эзэн

“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээХөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат тэргүүтэй хүмүүст холбогдох хэргийг шалгах ажлын хэсэг “Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбатын албан өрөө болон гэрт нь нэгжлэг хийсэн байдаг.

Гэвч энэ үеэр Б.Эрдэнэбат  албан үүргээ гүйцэтгэж явсан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч комиссар Б.Батболдыг цохьсон нь  асуудал үүсгэсэн юм.
Түүнийг төрийн албан хаагч үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх үндэслэлээр буруутган шалгаж эхэлсэн байдаг. Тэгвэл уг хэргийн мөрдөн байцаалт дуусч, яллах дүгнэлт үйлдэн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.  Шүүх хурал энэ сарын 22-нд болох юм байна.


н.Даваахүү

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.