2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » “Хиншүү Ганбаа” Н.Энхбаярын намыг тараах уу, Н.Энхбаярын мөрөөдлийг биелүүлэх үү

“Хиншүү Ганбаа” Н.Энхбаярын намыг тараах уу, Н.Энхбаярын мөрөөдлийг биелүүлэх үү

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ

Хуулийн дагуу өнөөдөр монголчууд тав дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхмүүдийн нэрсийг эцэслэн сонсоно. Одоогийн байдлаар МАН-аас УИХ-ын дарга М.Энхболд, АН-аас УИХ-ын гишүүн асан “Женко” Х.Баттулга нэр дэвших эрхээ “өвөртлөөд” байна. Харин МАХН-аас нэр дэвших эрхэм тодрох гэж бөөн хэл ам дагуулсан хэвээр байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Н.Энхбаяр өөрөө нэр дэвшинэ гэж баахан тэмүүлээд эцэст нь хэдэн хөгшид, эмэгтэйчүүдээр СЕХ руу дайрч орж, үймээн дэгдээхээс илүү хэтэрсэнгүй.

Ингээд хуулийн дагуу өнөөдрөөс өмнө намууд нэр дэвших хүмүүсээ СЕХ-нд мэдэгдсэн байх ёстой учраас өчигдөр шөнө дөл болтол хуралдан байж Н.Энхбаяр даргынхаа оронд энэ удаагийн сонгуульд УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарыг нэр дэвшүүлэхээр тогтов.

МАХН-ынхан өчигдөртөө багтаж хуулийн дагуу СЕХ-нд нэр дэвшигчээ бүртгүүлэх ажлыг яаралтай зохион байгуулж, С.Ганбаатарыг бүртгүүлж амжив. Ийнхүү энэ удаагийн сонгуульд МАХН-аас С.Ганбаатар нэр дэвших эрх нь баталгаажиж, МАН болон АН-ын нэр дэвшигчидтэй өрсөлдөхөөр болж байна.

Тэгвэл түүнийг нэр дэвших эрхээ баталгаажуулахтай зэрэгцэж УИХ-д МАХН-ыг төлөөлөн сууж байгаа О.Баасанхүү гишүүн нэр дэвшигч С.Ганбаатарыг дэмжихгүй байгаагаа илэрхийллээ.

Тэрбээр “…Боловсролын талаас харвал гавьяат хуульч, доктор профессор С.Нарангэрэл гэдэг хүний нэрийг оруулж ирж байсан. УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан гээд дурьдвал нэлээд туршлагатай улстөрч. Гэтэл дээд боловсролтой эсэх гадаадад сурч байсан эсэхээ худлаа тавьж байсан гээд хэвлэлээр бичигдэж байсан ийм хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх нь буруу гэж бодож байгаа.

Тэрбээр “…Боловсролын талаас харвал гавьяат хуульч, доктор профессор С.Нарангэрэл гэдэг хүний нэрийг оруулж ирж байсан. УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан гээд дурьдвал нэлээд туршлагатай улстөрч. Гэтэл дээд боловсролтой эсэх гадаадад сурч байсан эсэхээ худлаа мэдээлж байсан гээд хэвлэлээр бичигдэж байсан ийм хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх нь буруу гэж бодож байгаа.

Хуульзүйн хувьд ч боломжгүй, Үндсэн хуулийн хувьд ч боломжгүй гэж харж байна. Би УИХ-д сууж байгаа намын гишүүний хувьд байр сууриа илэрхийлж, нэр дэвшигчийг дэмжихгүй багаагаа илэрхийлж байна.

Намайг улстөрийн хөдөлгөөн хийх нөхцөл байдалд битгий хүргээсэй. Хатуухан хэлэхэд намаасаа гарах нөхцөл байдал руу МАХН-ын удирдлагууд битгий түлхээсэй гэж хүсэж байна” гэв. Үүнтэй зэрэгцээд өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж намаас гарах эсэх талаараа мэдээлэл хийхээр болов.

Хэрэв О.Баасанхүү гишүүн намаасаа гарвал МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэгнийг нэр дэвшүүлэх эрх зүйн чадамжгүй болно. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн сонгуульд парламентэд суудалтай намын төлөөлөл нэр дэвшинэ хэмээн хуульд заасан байгаа юм. Тиймээс энэ цаг хугацаанд О.Баасанхүү гишүүнтэй Н.Энхбаяр болон С.Ганбаатар нар сайтар тохироо хийх учиртай.

Харин О.Баасанхүү гишүүн энэ удаагийн сонгуульд АН-аас нэр дэвших хүсэлтэй байсан ч талаар болсон, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргалыг нэр дэвшүүлэхээр хичээж байсан хэмээн эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Ийнхүү ямартаа ч олноо “Босоо” хэмээн алдаршсан С.Ганбаатар Ерөнхийлөгч болох өнө эртний мөрөөдлөө биелүүлж болох эрхтэй боллоо. Одоо харин намын нөхөр О.Баасанхүүг аргадах шаардлага тулгараад байна.

Гэхдээ О.Баасанхүү намаасаа гарсан гараагүй ч С.Ганбаатарыг СЕХ нэр дэвшигчээр бүртгэсэн тохиолдолд  тэр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бүрэн боломжтой болох аж. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар  О.Баасанхүү намаасаа гарсан ч Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагаа явагдах үед МАХН парламентад суудалтай байсан гэдэг утгаараасаа МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжтой аж.

Мөн нөгөө талд О.Баасанхүүг намаасаа гарч УИХ-д бие даагчийн дүрээр ирэх гурван жилийг үдэх нь гэсэн хүлээлт  бас давхар үүсгээд байгаа юм. Бие даагчийн дүрээр гурван жилийг үдсэн С.Ганбаатар өнгөрсөн жил ХҮН намд элссэн юм.

Гэвч түүнийг тойрсон хэрүүл ХҮН-д үүсч, улмаар иргэдийн анхаарлыг ихэд татаж байсан тус нам тарж, бутарсан түүхтэй. Түүнийг намын даргаар томилсон ХҮН, хэтийн зорилгоо Ерөнхийлөгч болох гэж тодорхойлсон С.Ганбаатар нар хоёулаа “хамраараа газар хатгасан” түүхтэйТэгвэл энэ удаад ч гэсэн МАХН, С.Ганбаатар нарт ямар асуудал үүсэх вэ гэдэг энэ өдрүүдийн гол сэдэв боллоо.

Б.Анир

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.