2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Улс төр » УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хуулийн төсөл өргөн барив

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хуулийн төсөл өргөн барив

Нийтлэлийн төрөл: Улс төр, УИХ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай" хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр /2013-09-16/ өргөн барив.

 

Манай улсад эдийн засаг хурдацтай өсч, цар хүрээ нь жилээс жилд өргөжин тэлж, барилга, авто зам, хөдөө аж ахуй, мал аж ахуй, хөнгөн үйлдвэр, эрчим хүч, газрын тос, уул уурхай зэрэг эдийн засгийн салбаруудад өсөлтийг даган ажиллах хүчний эрэлт нэмэгдэж, түүнийг хангах шаардлага тулгамдсан асуудал болж байгаа.

 

Иймд дээрх салбаруудад нэн даруй шаардагдах мэргэжилтэй ажилчид, мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хувь нэмэр болгох зорилгоор төрөөс эхний ээлжинд холбогдох зарим хууль, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй хийх нь чухал хэмээн төсөл санаачлагч үзэж энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.

 

Түүнчлэн Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд эдгээр нэмэлтийг оруулснаар Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцан төгсөгч, мэргэжлийн сургалтаар ур чадвар эзэмшигчид болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын өмнө тулгамдаж байгаа гол асуудлуудыг шийдвэрлэх боломжтой болно гэж үзсэн байна.

 

Одоогоор манай улсын 21 аймаг, Улаанбаатар хотын хэмжээн 2012-2013 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн нийт 79 Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв үйл ажиллагаа явуулж байгаагаас төрийн өмчийнх 50, төрийн бус өмчийнх 29 байгаа аж хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.