2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » БСШУС-ын сайд тусгай цэцэрлэг, сургуулиудад арга хэмжээ авах тушаал гаргажээ

БСШУС-ын сайд тусгай цэцэрлэг, сургуулиудад арга хэмжээ авах тушаал гаргажээ

Нийтлэлийн төрөл: Нийгэм, УИХ

БСШУС-ын сайд тусгай цэцэрлэг, сургуулиудад арга хэмжээ авах тушаал гаргажээ

БСШУС-ын сайд “Тусгай цэцэрлэг, сургуулийн талаар авах зарим арга хэмжээний тухай” А/195, “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/196 тоот тушаал гаргажээ.

Тушаалыг өнөөдөр БСШУСЯ-ны Боловсролын бодлогын газрын дарга Д.Эрдэнэчимэг, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Мөнхбаатар нар МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал, Боловсролын хүрээлэнгийн захирал М.Итгэл, Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын дарга А.Туяа болон тусгай сургууль, цэцэрлэгийн багш, удирдлагуудад танилцуулсан байна.

БСШУС-ын сайд “Тусгай цэцэрлэг, сургуулийн талаар авах зарим арга хэмжээний тухай” А/195, “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/196 тоот тушаал гаргажээ.

Уулзалтын эхэнд БСШУСЯ тусгай хэрэгцээт сургууль, цэцэрлэгийн асуудалд онцгой анхаарал хандуулж, эцэг, эхчүүд, багш, сурагчдын санал, бодлыг тусгаж, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллагууд, бүх шатны байгууллагуудтай нягт, уялдаа холбоотой ажиллаж, тодорхой үр дүнд хүрэхийг хүсч байгаагаа илэрхийлжээ.

БСШУС-ын сайдын тушаалд тусгай хэрэгцээт сургууль, цэцэрлэгийн талаар ямар ажил хийж, хэрэгжүүлэх талаар тодорхой зааж, холбогдох хүмүүст үүрэг болгосон байна. Тухайлбал, сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборын барилгын ажлыг яаралтай эхлүүлэх, 29 дүгээр тусгай  сургуульд бэлтгэл бүлэг хичээллүүлэх асуудлыг судалж, зургаадугаар сард багтааж шийдвэрлэх, сургалтын хэрэглэгдэхүүн, ном, сурах бичгийн зардлыг сургуулийн төсөвт 2018 оноос эхлэн тусгаж, хууль, тогтоомжид нийцүүлэн өөрсдөө худалдан авах боломжийг бүрдүүлэх зэрэг тодорхой асуудлыг тусгасан байна.

Яслийн 10 дугаар цогцолборын барилгын ажлыг яаралтай эхлүүлэх, 29 дүгээр тусгай  сургуульд бэлтгэл бүлэг хичээллүүлэх асуудлыг судлах

Улмаар энэхүү тушаалын хэрэгжилтийн явцын эхний тайланг 2017 оны долоодугаар сарын 05-ны дотор, цаашид улирал тутам танилцуулахыг БСШУС-ын сайд холбогдох газар, нэгжийн удирдлагуудад үүрэг болголоо.

Тушаалын бүрэн эхээр ЭНДЭЭС уншаарай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.