2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Улс төр » Н.Энхбаяр Сонгуулийн Ерөнхий Хороонд нөлөөлөл үзүүлэхээр улайрч байна

Н.Энхбаяр Сонгуулийн Ерөнхий Хороонд нөлөөлөл үзүүлэхээр улайрч байна

Нийтлэлийн төрөл: Улс төр, Twitter

 

Сонгуулийн Ерөнхий Хороо нь Монгол Улсын Их Хурлын болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, Ард нийтийн санал асуулгыг улсын хэмжээгээр эрхлэн зохион байгуулах чиг үүрэгтэй, үйл ажиллагаагаа бие дааж, хамтын удирдлагын зарчмаар явуулдаг байнгын ажиллагаатай төрийн байгууллага юм.

Тиймээс хуулинд заасны дагуу үйл ажиллагаагаа явуулж, өнөөдөр Монгол Улсын 2017 оны сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх эсэхийг олон нийтэд мэдээлэх юм. Гэтэл МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр болон түүнийг тойрон хүрээлэгч хэсэг бүлэг хүмүүс зохион байгуулалтайгаар Сонгуулийн Ерөнхий хорооны байр руу дайрч, Хорооны шийдвэр гаргах хуралдаанд орно хэмээн үймээн үүсгэлээ. Түүгээр ч зогсохгүй хорооны хуралдаанд орж, өөрийгөө өмөөрөн тайлбар хийв.

Монгол улсын төрийн тэргүүнээр ажиллаж байсан, хууль цааз гээчийг мэдэхийн дээдээр мэддэг, мэддэг хэрнээ зөрчиж, ял шийтгэл хүлээж, өршөөлийн хуулинд хамрагдсан Н.Энхбаяр бусдыг турхиран, ард түмний нэр барин хууль зөрчүүлж, улмаар СЕХ-ны шийдвэрт нөлөөлөх оролдлого хийж буй нь олон нийтийн дургүйцлийг гааруулж байна.

Өөрийн эрх ашгийн төлөө бусдыг ашиглан, улайрч буй хүн Монгол улсын төрийн тэргүүн болоод хууль сахиулж, улсаа хөгжүүлнэ гэдэгт итгэхэд бэрх.

Юутай ч Н.Энхбаяр гэгч монголын ард түмнийг удаа дараа басамжлан, олон нийтийг турхиран, төрийн эрх мэдлийн төлөө шунан дайрах нь хэрээс хэтэрч, улаан цагаандаа гарч буйг олон нийт таашаахгүй байна.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.