2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Тарваган тахал, шинэ болон дахин сэргэн тархах зоонозын халдварт өвчин зөөвөрлөгдөн орохоос сэргийлэх зорилгоор хяналт хийгдэж байна


Тарваган тахал, шинэ болон дахин сэргэн тархах зоонозын халдварт өвчин зөөвөрлөгдөн орохоос сэргийлэх зорилгоор хяналт хийгдэж байна

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Байгаль орчин

Тарваган тахал, шинэ болон дахин сэргэн тархах зоонозын халдварт өвчин зөөвөрлөгдөн орохоос сэргийлэх зорилгоор хяналт хийгдэж байна“Хүн, малын гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьчилан сэргийлэх, тэмцэх, арга хэмжээг эрчимжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/694 дүгээр захирамж, Багануур дүүргийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/255 дугаар захирамж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын Газрын дэд даргын баталсан хуваарийн дагуу “Хэрлэн” авто тээврийн шалган бүртгэх товчоон дээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч нар дүүргийн Цагдаагийн хэлтэстэй хамтран хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар 2013 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Мэргэжлийн хяналтын хэлтсийн холбогдох улсын байцаагчид “Хэрлэн” авто тээврийн шалган бүртгэх товчоогоор зорчигч иргэдийг хамруулан хяналтыг хийж байна.

 

Тээврийн хэрэгсэл, зорчигчдын ачаа тээшинд тарваганы арьс, түүхий эдийг илрүүлэх үзлэг хийж, 20 хоногийн хугацаанд хяналт шалгалтанд 1423 тээврийн хэрэгсэл, 4921 зорчигчид хамрагдаад байна. Хяналт шалгалтаар тарвагатай холбоотой 2 зөрчил илрүүллээ. Улаанбаатар хотын иргэн н.Шинэбаяр нь тарваганы болсон тал мах /боодог/ тээвэрлэн оруулж ирсэнийг саатуулан, “Захиргааны хариуцлагын тухай” хуулийн 52-ын 5 дахь заалтыг заалтыг үндэслэн 35.0 мянган төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ оногдуулсан.

 

2013 оны 08 дугаар сарын 14-ний өдөр зүүн аймгаас орж ирсэн нэгэн иргэн 9 ширхэг тарваганы түүхий мах, 8 хавхтай орж ирсэнийг илрүүлэн саатуулсан боловч тус иргэн зугтсаныг одоо Цагдаагийн байгууллага шалгаж байна. Хураагдсан 9 ширхэг тарвагыг Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвд шинжлүүлэхээр шилжүүлсэн.

 

Мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүсэлгүй төв суурин нутагт оруулахгүй байх, зөрчил илэрсэн тохиолдолд захиргааны хариуцлага тооцож байна. Одоогийн байдлаар нийт 31 иргэнд 475.0 мянган төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ ногдуулж, газар дээр нь барагдуулаад байна.

 

Шалгалтад хамрагдсан иргэдэд хэлтсийн байцаагчдын бэлтгэсэн “Байгалийн голомтот болон мал, амьтнаас хүнд халдварладаг өвчин (тарваган тахал, боом)” “Томуугийн A хүрээний (H1N1) вирусийн халдвараас  урьдчилан сэргийлэх тухай”  сэдэвт санамж, НМХГ-аас ирүүлсэн 2 төрлийн зөвлөмж, тараах материал нийт 845 ширхгийг тарааж,  зөвлөгөө өгсөн байна. 10-р сарын 10-н хүртэл байцаагчид ажиллана.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.