2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Д.Дамба-Очир шахаа хийж үзээгүй гэв үү?

Д.Дамба-Очир шахаа хийж үзээгүй гэв үү?

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Twitter

Д.Дамба-Очир шахаа хийж үзээгүй гэв үү?УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг тамын замын эзэн гэх тодотгол дагадаг. Түүний “Очир-Төв” компани зам барих гэж халтуурдсанаас  энэ нэр хоч нь үүдэлтэй л дээ. Тэгвэл тэрбээр өдгөө хачин сайхан цэцэг цэврүү шиг амьтны дүрээр л хэлж ярьж байна. Эрдэнэт үйлдвэрийн худалдаа эрхэлсэн захирлаар ажиллаж байсан  тэрбээр  “Намайг байхад ч тэр дуучид нь байна уу, бөхчүүд нь байна уу, УИХ-ын гишүүд нь ч байна уу төр гэсэн нэрийн дор шахаа гэрээ хийдэг байсан нь үнэн. Бүгдээрээ мэдэж байгаа. Би тав, зургаан жил ажиллахдаа гадаадад гаргадаг баяжмалын гэрээг нь сайжруулж, зардлыг нь буулган, импортын гэрээг нь бүгдийг цэгцэлсэн. Ингэснээрээ их олон хүний дургүйг хүргэсэн. Тийм ч учраас намайг ажлаа өг гэж шахсан. Үндсэндээ Эрдэнэтээс халагдаж, хөөгдөөд явсан. Яагаад вэ гэвэл би цэгцлэх гэж оролдсон, олон хүн идэж уудгийг хаах гэж оролдсон, тэгснээрээ өөртөө буруу зүйл хийсэн. Гэхдээ миний тухайн үеийн итгэл үнэмшил 40 гарч явсан залуу хүний хувьд шударга ажиллаж байж ирээдүйд нэр төртэй амьдрахыг илүүд үзэж байсан. Одоо ч энэ үзэл бодол маань хэвээрээ” хэмээн ярьжээ. Үгүй яахав,  шахааны тухай бол үнэн ярьж байгаа байх. Харин өөрөө шахаанаас хол байсан гэдэг нь үнэн болов уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.