2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Twitter » Хашир “бурхи” нарын хараанд өртсөн Ц.Нямбаатар гэж хэн бэ, түүний талаар хэн юу хэлэв

Хашир “бурхи” нарын хараанд өртсөн Ц.Нямбаатар гэж хэн бэ, түүний талаар хэн юу хэлэв

Нийтлэлийн төрөл: Twitter

Шинэ парламент ой хүрэхэд нэг сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Энэ хугацаанд гишүүдийн хэн нь хэн бэ гэдэг нь олон түмэнд танигдаж, сонгогчид хэдийнэ үнэлгээгээ өгөөд буй. Сандал ширээ, өрөө танхимаа олохгүй будилж, төөрч явсан шинэхэн гишүүд одоо л нэг зүг чигээ олж, үг хэлээ ололцох болоод байгаа. Тэгвэл зарим гишүүд хэтэрхий идэвхитэй, улс төрд зоримог орсных уу, эсвэл хэт туйлширсных нь хашир “бурхи” нарын хараанд өртөж, дүргүйцлийг төрүүлэх болсон бололтой. УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Х.Нямбаатар гишүүний өргөн барьсан Хууль тогтоомжийн тухай хуулийг хэлэлцсэн. Энэ үеэр тэрбээр багагүй банга хүртэж, гишүүдээс хатуухан үг сонссон юм. Ахмад гишүүд Ц.Нямбаатарыг хэн нэгний гар хөл болоод байнаПарламентад дөнгөж орж ирчихээд хэт пээдэлзээд байгаа гэдгийг анхааруулж байсан бол зарим нэг нь хувийн сургууль төгссөн боловсролгүй нэгэн гэх хатуу үгийг чулуудаад авна лээ. УИХ Ц.Нямбаатарын талаар гишүүд өчигдөр юу өгүүлж байсныг болоод Ц.Нямбаатар гэж хэн бэ гэдгийг сийрүүлье.  

 

  

Л.Болд: УИХ-д анх сонгогдоод сансарт ниссэн гишүүнийг анх удаа харлаа

 

УИХ-ын гишүүн Л.Болд: Энэ хуулийг яагаад яаран оруулах болов. Өчигдөр /тавдугаар сарын 10/ шөнө 10 цагийн үед Байнгын хороотой гэсэн зар ирсэн. Х.Нямбаатар өргөн барьсан хууль хэлэлцэнэ гэсэн. Гэтэл өнөөдөр хэлэлцэх асуудлын дараалал дайраад орж ирж байна. Ямар гал түймрийн нөхцөл байдал үүсэв. Ер нь Х.Нямбаатар УИХ-ын хамгийн эрх мэдэлтэй гишүүн болжХууль эрхзүйн бүх хуулийг ганцаарчлан толгойгоор мэдэж байнаАН-ын бүлэг зөвхөн Х.Нямбаатартай хэлэлцээр хийж байна. УИХ-д анх сонгогдоод ийм хэмжээнд сансарт ниссэн гишүүнийг анх удаа харлаа. Үүнд баяр хүргэх нь зөв байх. Гэхдээ үүний цаана яарвал даарна гэж үг бий. Хүний эрхийн хуулиудын ухралтуудын гол эзэн нь Х.Нямбаатар гишүүн болж байгаа шүү.

 

 Ц.Даваасүрэн: Х.Нямбаатараа бусдын гар хөл битгий бол

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:  Х.Нямбаатараа ядаж бүтэн жил УИХ-д суучихаад том, том хууль руу гар дүр. Ах нь төрийн байгууллагад 10 гаруй ажиллаад мэргэшсэн хүн болчихоод УИХ-д орж ирсэн. Бусдын гар хөл битгий бол. Эрүүгийн хуульд ийм юм болоод байгаа болохоор Ц.Нямдорж гишүүн оролцохгүй байгаа шүү дээ. Нэг л их ухаантай хүн орж ирчихээд юм юм руу саваад байх юм. Юуг нь ч ойлгохгүй, юу хийж байгаагаа ч мэдэхгүй байна шүү дээ. Засгийн газар өөрсдөө хуулиа санаачлаад оруулаад ирнэ биз. Өнөөгийн парламентийн тал нь шахуу өмнөх парламентад байсан. Тэгэхэр бид би муу юм хийж гэж кноп дарах  болж байна уу. Хуулийн тогтвортой байдал гэж нэг юм бий. Анхааралтай бай. Юм мэдэхгүй хүн мэддэггүйээ мэдэггүй юм.

 

О.Баасанхүү: Хувийн сургууль төгссөн Х.Нямбаатар гээд хүүхэд Эрүүгийн хуульд янз бүрийн заалт оруулж байна

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Хувийн сургууль төгссөн Х.Нямбаатар гээд хүүхэд ажлын хэсэг ахалсан нэртэйгээр Эрүүгийн хуульд янз бүрийн заалт оруулж байна. Ерөнхийлөгчийн сонгууль гээд хэрүүл хийж байх хооронд чинь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал алдагдаж байгаа юм биш үү, үүнийг эсэргүүцсэн хүнийг хэн ч биш болгодог, ганцаардуулах гэсэн технологи руу оруулж ирж байна.

 

Ж.Ганбаатар: .Нямбаатар дарга аа. Ном унш, таны сурсан зүйл хуучирсан

 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: 30, 40 минутын өмнө байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн асуудал. Хууль тогтоомжийн тухай хуулийг өнгөрсөн дөрвөн жилд гарсан сайшаалтай хуулиудын нэг гэж тооцсон. УИХ-ын гишүүд хууль тогтоомжийн хуулийг ягштал баримталж байгаа. Засгийн газрын асуудлыг хэт хялбарчлаад байгаа юм шиг. Миний санаачилж байгаа хуулиуд хоёр гурван сар хэлэлцүүлээд явж байгаа. Гэтэл Х.Нямбаатар гишүүний санаачилсан Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл өнөөдөр гэнэт Байнгын хороогоор хэлэлцээд, одоо чуулганаар ороод ирлээ.

 

Татвартай холбоотой заалтыг миний саналаар хорих ялгүй болгосонТатвар төлдөг чадвартай болсны дараа хуулиараа чангаруулаарай. Өнөөдөр аж ахуйн нэгж 20-30 жил ажиллаж байгаа  дунд хэмжээний компани болно. Жижиг компанид өндөр татвар хэрэггүй. Өөрсдөө дарга болчихоороо татвар нэмдгээ боль. Хэн байснаа сана, Х.Нямбаатар дарга аа. Ном унш, таны сурсан зүйл хуучирсан.

 

М.Билэгт: Ц.Нямбаатар ч арай дэндүү дураараа аашлаж байна

 

УИХ-ын гишүүн М.Билэгт: Ц.Нямбаатар ч арай дэндүү дураараа аашлаж байна. Бүлгийн хурал дээр хүртэл хэлж гуйсан. Ард иргэдэд хамааралтайг нь хүндрүүлээд, төрийн алба, эрх мэдэлтэй  холбоотойг нь 10 саяас дээш бол хөнгөрүүлээд байх юм. Ц.Нямбаатар энэ хуулийг хурдан баталж, нийгмийн эмх замбааргүй байдлыг засах хэрэгтэй гэж байна. Нийгмийн эмх замбараагүй байдлыг ард иргэд бий болгоогүй шүү дээ. Өнөөдөр ард иргэд төрийг хариуцлагатай болохыг шаардаж байна. Гэтэл чи хуульд байхгүй заалтыг оруулж ирээд байх юм. Төрийн албан тушаалтан бол 10 саяас дээш төгрөг завшсан эрүү үүснэ харин иргэн бол 300 мянган төгрөг эрүү үүснэ гэж байна. Өнөөдөр авлигаас төрийг дампууруулсан. Ард иргэдийг цалингүй болгосон. ОУ хэмжээнд хүртэл төрийн албаны салхилгагүй байдлаас харуулчихаад ийм хууль батлаж болохгүй Х.Нямбаатараа.

 

Гишүүдийн дургүйцлийг төрүүлж, шүүмжлэлд өртсөн Ц.Нямбаатар гэж хэн бэ

 

Өнгөрсөн жилийн сонгуулиар УИХ-ын 76 дугаар тойрогт МАН Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатарын нэрийг дэвшүүлж, тэрбээр УИХ-д сонгогдсон нэгэн. Х.Нямбаатар 1996-2002 онд Орхон Их сургуульд, 2006-2008 онд Цагдаагийн академид Хууль сахиулахын Их сургууль, 2008-2012 онд Удирдлагын Академид суралцаж төгсчээ. Хуульч, боловсрол судлаач мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр, Төрийн удирдлагын докторант зэрэгтэй. Орхон Их сургуульд хуулийн салбар шинээр нээгдэхэд багшаар ажиллах болсноор түүний ажлын гарааны эхлэл тавигдсан гэдэг. Харин тэрбээр 2009 оноос Сонгинохайрхан дүүрэгтэй хувь заяагаа холбосон байна.

 

Тодруулбал мөн оноос Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т мэргэжилтэн, хэлтсийн дарга, даргын үүрэгч гүйцэтгэгч, 2012 оноос ИТХ-ын дарга гэх мэтчилэн төрийн албыг хашжээ. Мөн тэрбээр Согинохайрхан дүүргийн Улаан загалмайн нийгэмлэгийн тэргүүн, НАМЗХ-ны холбооны дарга, МАН-ын дэд дарга, тэргүүлэгч, ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгчийн сонгуульт ажлыг хашиж явсан нэгэн юм. Түүнийг сайн мэдэх хүмүүс зайтай ч, лайтай ч эр гэх юм билээ. Тэрбээр төсөл хөтөлбөр, газрын асуудалтай холбогдож нэрээ сэвтүүлж байсан гэх мэдээлэл цахим ертөнцөөр нэг тархаж, түүхийн шаралсан хуудсанд мөнхөн үлдсэн байна.

 

Б.Энхжин

Эх сурвалж: 24tsag.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.