2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Шар мэдээ » Түгээх “Монгол төсөл” соён гэгээрлийг авчирна

Түгээх “Монгол төсөл” соён гэгээрлийг авчирна

Нийтлэлийн төрөл: Шар мэдээ, Соёл урлаг, Нийгэм

 

        Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров “Монгол төсөл” санаачилжээ. Тэрбээр санаачилсан төслийнхөө талаар “Үзэл сурталгүй нийгэм гэж үгүй. Тэр дундаа үндэсний үзэлсурталгүй үндэстэн өөрийн мөн чанараа гээж, түүхийн хог дээрхаягддаг. Үзэл суртал нь нийгмийг нэгтгэн нягтруулаад зогсохгүйолон түмний ертөнцийг үзэх үзэл, ухамсарыг төлөвшүүлэхэднөлөөлдөг билээ. Үзэл суртал нь нийгмийнхээ зорилгыгтодорхойлж, бодит байдлын нарийн ээдрээг хялбарчлантомъёолж, хураангуйлан ард түмний ухамсарт амархансуулгадаг. Бас үзэл суртлын үндсэн дээр тухайн нийгмийн зөвбуруугийн дэнс бүрддэг. Шинжлэх ухаанаас ялгаатай нь нийгмийнхүсэмжит болоод хүсэмгүй үзэгдэл, үйл явдлыг тодорхойлдог. 

 

 

Бид үзэл сурталгүй, нэгдсэн үнэлэмжгүй болохоор ямарваа нэгүйл явдлыг хараад туйлшрахыг үзүүлж байна.Бид ардчилсан тогтолцоонд шилжээд даруй 30-аад жил боллоо.Ардчилал бол тогтолцоо, харин бид үзэл суртлыг муу муухай гээдсоциализмтай хамт хаясан нь маш том алдаа юм. Үзэл сурталхаягдсанаар өнөөгийн монгол хүнд сайн муугийн тухай үнэлэмжалга болж, ирээдүйгээ гэрэл гэгээтэй харах чадвар нь мөхжээ. Өнөөдөр бид өөрсдийгөө харвал өөрөөсөө үнэтэй эд хэрэглэсэн,өөрөөсөө бусдыг үнэлж хүндэлдэггүй, хувийн амьдралаасаа өөрзорилгогүй, үнэт зүйлгүй болжээ. Бид Манжийн хаяанд явсан ХХзууны хөмөрсөн тогоон дорх “Хуучин хүү”-гээс ялгарах юм нь машин техник л байна. 


 

 

Үнэт зүйлгүй бидэнд бэлгэшээхгүй юм ч алгаболж. Фэйсбүүкэд хүйтэн хөх могой, хүүдийтэй мөнгөний зурагоруулаад “хурайлж” байна.Үндэсний үнэт зүйлгүй энэ монголхүн ирээдүйдээ итгэлгүй, гутранги, хийрхүү, хувиа хичээсэн, хэташиг хөөсөн өчүүхэн амьтан болж хувирав. Энэ л хандлагыгөөрчилж, монгол хүний язгуур мөн чанарыг сануулж, үндэстнийхувьд урам зориг өгөх зайлшгүй шаардлага бий болжээ.Үүний тулд адаглаад ардынхаа мэргэн ухааныг эргээд нэг бодох,түүнийг нь ахин дахин сануулах хэрэгтэй байна. Үүнийг хэрхэнолон түмэнд ойлгуулахыг уран бүтээлчид бодож олж чадна.Уран бүтээлчид л нийгэмд хүргэж чадна. Иймээс би бүх уранбүтээлчдийг үүнийг дэмжээсэй билээ хэмээн хүсч байна. Төрзасгийн төвшинд дэмжихгүй бол энэ ажил хий хоосон хөдөлмөрболно. Тиймээс өнөөгийн төр, засаг ч дэмжээсэй гэж хүсч байна. Миний ардын мянган мянган жилээр шалгарсан ухаан л бидэндүзэл суртал, үндэсний үзлээ хайж олох, сэргээхэд тус болно” хэмээн ярьсан юм.

- See more at: http://www.unen.mn/content/74208.shtml?alias=society#sthash.UXBmUCmy.dpuf

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.