2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Сонгууль » Хоёр дахь хувилбаргүй МАХН хаачих вэ?

Хоёр дахь хувилбаргүй МАХН хаачих вэ?

Нийтлэлийн төрөл: Сонгууль

Ерөнхийлөгчид нэр дэвшигчид өнөөдөр СЕХ-нд бичиг баримтаа албан ёсоор хүлээлгэж өгч буй. Өглөө 09.50 цагт МАН-аас нэр дэвшигч М.Энхболд бүртгүүлсэн бол одоо МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр бүртгүүлэх гэж байна. Түүний дараа АН-аас нэр дэвшигч Х.Баттулга бүртгүүлнэ. Гэхдээ энэ гурван нэр дэвшигчийн хоёр нь хуулийн талын асуудалтай байгаа учраас 17-нд СЕХ-ноос танилцуулах шийдвэр ихээхэн хүлээлт үүсгээд байгаа.

МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярын тухайд нэлээд асуудал бий. Түүнийг бүртгэхгүй гэх шийдвэрийг гаргах магадлал өндөр байгаа юм. Харин тэрбээр өөрийгөө өрсөлдөөнд орвол шударга сонгууль болно гэж байгаа. Ямартай ч түүний нэрийг Ерөнхийлөгчид нэр дэвшихийг алба ёсоор шаардлсан МАХН-ын гишүүд дэмжигчид Тусгаар тогтонолын талбайд жагсаал зохион байгуулж байгаа юм.

Н.Энхбаярыг нэр дэвшүүлэх шийдвэрээ гаргасан даруйдаа тэд жагсаалт тэмцэл хийж эхэлсэн юм. Уг тэмцэлд оройлон оролцож буй, гишүүн асан З.Баянсэлэнгэ хэлэхдээ  “Өмнө нь явагдаж байсан хууль бус шийдвэрүүд Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө дахин давтагдаж, хууль хүчний байгууллага, СЕХ болоод бусад байгууллагаас гарах магадлал өндөр байгаа учраас бид ийнхүү тэмцэж байна.МАХН-ын Бага чуулганы гишүүд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх нэг л хүнийг 100 хувийн саналаар дэмжсэн. Бидэнд хоёр дахь хувилбар гэж байхгүй. Ер нь хууль хүчний байгууллагын гаргаж буй хууль бус шийдвэрийг дагаж, нэгэнт сонгуульд өрсөлдүүлэхгүй нь тодорхой боллоо дараагийнх нь хүнийг сонгоё гэдэг ийм бодлогогүй шийдвэр гаргадаг нам биш. Бид эцсийн үр дүндээ хүртлээ тэмцэнэ. Өөрөө хэлбэл хууль хүчний байгууллага болоод СЕХ хууль бусаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхгүй байх шийдвэр гаргавал бид цаашид тэмцлийн хурц хэлбэрийг сонгох болно” гэж байна.

За харин Н.Энхбаяр хэлэхдээ “хууль, шүүхийн өмнө хүн бүхэн тэгш эрхтэй гэсэн заалт Үндсэн хуульд байгаа. Тухайн үед намайг хэлмэгдүүлэн Эрүүгийн хуулийн 263.2, 150.3-аар ялласан. 263.2 нь 2009 оны Өршөөлийн хууль, 150.3 нь 2015 оны Өршөөлийн хуульд тус тус орсон. Эдгээр Өршөөлийн хуулиар тухайн зүйл заалтын үндсэн болон нэмэгдэл ял, ял эдэлсэн тохиолдолд л үүсдэг ялтай байдлыг аль алийг нь өршөөн хэлтрүүлсэн. Тийм учир би нэгд, хэлмэгдсэн учир бүрэн цагаадах ёстой. Тийм цаг ирнэ гэдэгт огт эргэлзэхгүй байна. Хоёрт, Өршөөлийн хуулиуд, тэдгээрийн тодорхой зүйл, заалт, Өршөөлийн хууль батлагдсаны дараа гарсан Дээд шүүхийн тайлбарын дагуу өнөөдөр ч гэсэн сонгуульд нэр дэвших эрх байгаа. Гэтэл яагаад “ялгүй” болчихсон байхад заавал “ялтай” болгож худлаа тайлбарлаад байгаа юм бэ гэхээр хууль, шүүхийн байгууллагад ажилладаг зарим шударга боловч аймхай хүмүүс дээрээс тэг гэсэн даалгавар өгсөн гэдэг. Намайг “ялтай” гэж худлаа бичиг бичиж өгсөн хүмүүс өнөөдөр шанд нь өндөр албан тушаалд оччихоод луйварчдыг халхавчлан хамгаалаад сууж байгаа шүү дээ. Энэ бол тухайн үед МАН ба АН-ын толгойд гарсан гэх үү, эсхүл толгойд ойрхон байсан, байгаа зарим хүмүүсийн явуулсан бусармаг үйл ажиллагаа. Гэхдээ одоо энэ явдлыг засна гэвэл МАН, МАН-ын удирдлага засна. Харъя даа.” гэж буй юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.